14-хөн насандаа урлагт хөл тавьсан авьяаслаг охин Г.Сүндэрмаа монголын рок попын урлагт  20 гаруй жил зүтгэж яваа гэдэг.  Өдгөө тэрбээр "Яг түүн шиг шоунд" оролцож өөрийн гэсэн хэдийнээ тогтоосон нэгэн бөгөөд чамгүй олон фэнүүдтэй.  Ээж болоод дасгал хөдөлгөөн ямар чухал болохыг ойлгосон тэрбээр бусад эмэгтэйчүүдийг бие бялдартаа анхаарлаа хандуулахад уриалан фэйсбүүк хуудсаараа дасгал зааж эхэлсэн билээ. 

"Миний хүүхэд нас гэхээр “Sweetymotion” хамтлагийн охидтойгоо яах ч аргагүй холбоотой байдаг юм. Бид бусад охидын л адил дуулах, бүжиглэх авьяастай байлаа. Их сонин хувь тохиолоор “Охид” хэмээх хамтлагийгбайгуулж, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд оролцон тэргүүн байрын шагнал хүртсэн юм. Тус тэмцээнд түрүүлсэн нь бяцхан охидод сэтгэлийн их урам, цаашид мэргэжлийн уран бүтээлч болох хаалгыг нээсэн гэхэд болно. Хүн бүр л өөр өөрсдийн хүсэл сонирхол, зорилготой байдаг. Тэр ч утгаараа С.Сэрчмаа маань хамтлагаасаа гарч, бие даан уран бүтээл хийхээр болж,Т.Солонго хэмээх шинэ гишүүнтэй болсноор “Emotion” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Ингээд 2003 онд “Emotion”хамтлаг өөрсдийн мөрөөдөлдхөтлөгдөн олон улсын хөгжмийн тавцанд хүч сорихоор АНУ-г зорьж байсан. Тэр үеэс эхлэн олон тоглолт, арга хэмжээ, тайзнаа уран бүтээлээ толилуулахын хажуугаар эх орныхоо орчин үеийн болон ардын хөгжмийг сурталчилж, өөрсдийн ур чадварыг дээшлүүлэхийг хичээсэн. Ингэж явсаар 2010 онд “Sweetymotion” хэмээх шинэ нэртэйгээр эх орондоо эргэн ирсэн дээ" хэмээн ярьж байсан түүний энэ олон жилд хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургаас нь харцгаая. 

Д.Ана