"Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр бүсгүйчүүд төдийгүй залуучуудад таван сайхан охин төрүүлсэн ч гоолиг бие галбираа сайхнаар нь авч яваа олны танил хэмээн ихээхэн хүндлэгддэг нэгэн.

Тэгвэл сайхан бүсгүй маань өөртэйгээ тун чиг адилхан эгч дүү хоёртой. Түүний эгч Ч.Уранхолбоо нь аль хэдийнээ гэр бүлийн амьдралаа төвхнүүлж, хоёр хүүхдийн ээж болоод амжсан.

Харин хамгийн бага дүү нь болох Ч.Номинхолбоо гэр бүлийн амьдралаа төвхнүүлэх завгүй өөрийн бизнесээ эрхлэж яваа. Сүүлийн үед тэрбээр олноо "илбэчин залуу" хэмээн танигдсан С.Билэгттэй үерхэж буй гэх шуум дэгдсэн ч хосууд хариулт өгөөгүй нам жим байсаар багагүй хугацааг үдсэн билээ. Өнгөрсөн жилийн  "Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч илбэчин С.Билэгттэй хайрын романс үүсгэсэн гэдэг нь үнэн бололтой. Тэд хамтдаа авахуулсан гэрэл зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм. Ингээд илбэчин залуугийн хайрын харцыг булаасан Ч.Номинхолбоогийн сүүлийн үеийн гэрэл зургаас хүргэж байна. 

О.Ариун