Путинээр загнуулмаар байгаа бол Новосибирск, Улаан-Үдээ өөд нь татчихаад "намайг загна!" гэж хэлээрэй
2019/09/10
Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй манай путинчүүд намайг "Пүтинээр загнуулж" олон түмний өмнө гутаахаар шийджээ.
Монголын түүхэнд, нэн ил цагаанаар гадны улсын удирдагчийн нэрийг түрээ барин өөрийнхөө орныг удирддаг удирдагч байлаа. Монголынхоо түүхийг мэддэг уншигчид хэний тухай миний бие хэлж буйг шууд гадарлах байлгүй.
Мэдээж Чойбалсангийн тухай. Чойбалсан, Сталины нэрээр түрээ барин улс орноо удирдаж байсан юм. Тэрбээр Сталины нэрээр болон даалгавраар эх орончдоо хэлмэгдүүлж, лам нараа егүүтгэж, нам нэгтнүүдээ айлгаж, өрсөлдөгч нараа устгаж, ард түмнээ номхотгож байлаа. Чойбалсан бол "...Аугаа их Сталинд хайртай болгох явдлаар хүмүүжүүлэн монголын ард түмний эрх оронч сэтгэлийг төрүүлэх..."-ээ ард түмэндээ нууж хаалгүй, ичиж зоволгүй шууд уриалж байсан Монголын удирдагч болой.
Өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын үед, эл гутамшигт байдал дахин сэргэж байгаа юм биш биз гэсэн сэжиг төрөх боллоо. Сая болж өнгөрсөн Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр "Путинд хайртай болгох явдлаар хүмүүжсэн монголчуудын эх оронч сэтгэл" арай л хэтэрхий нийгмийн сүлжээг эзэллээ. Зохион байгуулалттай явагдсан янзтай!
Путинд монголчуудыг хайртай болгох явдлыг зохион байгуулагчид нь мөн намайг "Путинээр загнуулахаа" мартаагүй аж. Путин намайг "нус минь улсаа самрахаа боль!" хэмээн загнаж буй фотошопыг онлайнд тавьжээ. Тэгээд"Оффшор", "Босоо хөх монгол" мэтийн фэйсбүүк грүппүүдээр хавтгай тараажээ.
Чойбалсан Сталинаар айлгадаг байсан шиг, манай путинчүүд "Путинээр намайг загнуулж" буйг бодоход, ардчиллын дайснууд аргаа баржээ!
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 1990 оноос хойш Улаанбаатарт тав дахиа ирж байгаа. Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэг, Ерөнхийлөгч болсоор гурав дахиа, Ерөнхий сайд байхдаа нэг удаа. Тийм учраас 1990 оноос хойш Улаанбаатар хот ямар эрчимтэй өөрчлөгдөж байгааг сайн мэднэ. 90 оноос өмнө, оросууд манлайлан бүтээн босгож байсан хот учраас бүр чиг сайн мэдэж таарна.
Социализмын үед монголчууд Зөвлөлт Холбоот Улсаар тэжээлгэж, бүтээн байгуулалтын гол ажлуудаа оросуудаар хийлгэж байлаа. Үүний нэг тод илрэл нь Улаанбаатар хот юм.
1970-аад оноос хойш оросын мэргэжилтнүүд, ажилчид болоод цэргүүд Улаанбаатарыг бүтээн босгох ажлыг манлайлан хүчин зүтгэсэн. Тэр зүтгэлийг бидний үеийнхэн нүдээрээ харж өссөн юм. Сүндэрлэн буй хорооллуудын барилга дээр ажиллаж байгаа оросуудыг хараад "цагаан арьстнуудыг зарцалдаг ганцхан үндэстэн байдаг нь монголчууд бид" хэмээх хөөрүү давилуун явган үг яриа ч гарч, бид ам дамжуулан цуурдагсан.
Орчин цагийн Улаанбаатар хотыг босгох ачааны хүндийг оросууд үүрсэн гэвэл хэтрүүлэг болохгүй. Оросуудад нийслэлчүүд бид талархахаас өөр үггүй. Би нийслэл хотын засаг дарга болмогцоо хотыг маань босгож явсан үе үеийнхний орос ажилчид, мэрэгжилтнүүдийн төлөөллийг урьж ирүүлээд, нийслэлчүүдийнхээ өмнөөс гүнээ талархлаа илэрхийлсэн нь ийм учиртай.
1990-ээд оны эхээр социалист эдийн засаг дампуурч, үр дагаварт нь Зөвлөлт Холбоот Улс үгүй болсон. Монголчууд "тэжээгчээ", "бүтээн байгуулагчид"-аа алдсан нь тэр юм.
90-ээд оны эхээр Зөвлөлт Холбоот Улс задран нурахтай зэрэгцэн Зөвлөлтийн ажилчид, мэргэжилтнүүд болон цэргүүд нутаг буцсан. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил ч зогссон. Оросуудыг зарсаар байгаад монголчууд бид өөрсдөө дорвитой барилга барьж чадахаа байсан байв. Тэр үед урьд хөршийн суртлын нэвтрүүлгээр "махаа ч олигтой боловсруулаад идчихэж чадахгүй байж социализм байгуулна хэмээн дэмийрч байна" гэсэн үгээр дайрдаг байлаа шүү дээ.
Уг нь 50-иад оны сүүлээр Зөвлөлтөөс санхүүгийн дэмжлэг авч, түүгээрээ 40 мянгатыг босгосон улс. Тэр үед л манай улс бие даасан барилгын салбартай, чадавхитай болох суурь тавигдаж байв.
Гэтэл 70-аад онд Зөвлөлтийн талаас өгөх тусламж нь санхүүгийн хэлбэртэй бус, техник туслалцааны хэлбэртэй болоодохсон. Техник туслалцааны хэлбэр гэдэг бол тусламж, зээл нь санхүү, мөнгөн хэлбэрээр бус бараа материал, тоног төхөөрөмж нь мөн ажиллах хүчинтэйгээ хамт өгөгддөг боллоо гэсэн хэрэг.
Үүнээс болоод манай барилгын салбарын хөгжлийн эрч нь буурч зогсонги байдалд ороход тус салбарын чадавхи үнэхээр муудсан. Ингэсэн болохын тод жишээ нь монголын барилгачдын дангаараа барьсан "Нэгдэлчин", "Мандухай" зочид буудал, мөн бараг 10 жил шахуу үргэлжилж баригдсан "Хүүхэд, залуучуудыг театр" зэрэг олон барилга байгууламжууд. Тэдгээрийг үнэндээ "хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг" байлаа.
Харин монголчууд "нохой хамартаа хүрэхээр усч" гэдгийг чухам ардчиллын он жилүүдэд харуулсан билээ.
Өмнөөс нь ажлыг нь хийх оросууд байхгүй болохтой зэрэг бүтээн байгуулалтаа өөрсдөө гардан хийхээс өөр аргагүйд хүрсэн. Бүтээн байгуулалт амилсан сүүлийн 15 жилд Улаанбаатарт баригдсан барилгын массыг шинэ цагийн Монголын барилгачид босгожээ.
Өнөөдөр Монголын барилгачдын бүтээмж, чадавхи өндөр хөгжилтэй орнуудын барилгачдын түвшинд дөхөж буй. Хурд, Жигүүр гранд, Цаст констракшн зэрэг барилгын салбарын тэргүүлэгч компаниудын Улаанбаатарт босгосон барилга байгууламжууд Хонконгийнхоос дутахааргүй харагддаг. Тийм учраас л хойд хөршийн гийчид манай хотыг Хонконгтой адилтгаад байгаа юм.
Хэрхэн барилга барихыг монголчуудад зааж байсан орос мэргэжилтэн багш нар нь Улаанбаатарт ирэхдээ манай бүтээн байгуулалтыг нь хараад гайхаж цочирддог болсон нь үнэн. Тэгээд шавь нараа өөрсдөөс нь хол түрүүлснийг хүлээн зөвшөөрч бахаддаг. Бахдахын зэрэгцээ бас Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсанд орос багш нар маань харамсдаг ажгуу. Тэдний ч зөв. Хот төлөвлөлт алдагдсанаас Улаанбаатар маань гэр хороолол дундах "Хонконг" болчихсон.
Зөвхөн барилгын салбар төдийгүй уул уурхай, дэд бүтцийн салбар зэрэгт манлайлж буй манай үндэсний компаниудын ажиллах хүчний чадавхи, бүтээмж социализмын үетэй зүйрлэшгүй өндөр түвшинд хүрсэн. Монголчууд, доор нь алт бий гээдэхвэл ямар ч аварга уулыг нурааж мэдэхээр тамиртай болсон. Оюу толгой төслийн ачаар монгол ажилчид одоо метро ч барьж чадна.
Монголчуудыг ийм мундаг бүтээн байгуулагч болгосон нь Ардчилалын бас нэг том ач тус мөн гэгдгийг улайрсан коммунист төгцгөөс өөр хэн үгүйсгэх юм бэ?!
Ардчилал зүйрлэшгүй гавьяатай ч түүнд нэг "засаршгүй том дутагдал" бий. Ардчилал өөрийг нь муучлах, харлуулах, гутаах эрх, эрх чөлөөг ард түмэнд өгдөг. Тэгээд түүнийгээ үхэн хатан хамгаалахыг яана!
Дарангуйлал хэзээ ч ингэж нялуурахгүй. Дарангуйллыг муучлах, харлуулах, гутаах гэж зүрхэлсэн хэнбугайг ч турсагыг нь хуулна, амь настай нь ярина. Тийм учраас Дарангуйлал дор хүн дэвсүүлэн дуусч байвч муу үг хэлж үл зүрхэлнэ. "Түм түм насалтугай!" хэмээн зулгуйдан хашхичсаар зүйл дуусна. Дарангуйлал Ардчилалаас "давуу болох"-ын учир энэ бөлгөө.
Монголчууд бид үг хэлэх эрх чөлөөтэй болмогцоо Ардчилалыг муучлан гутаах ажлыг үхширсэн коммунистуудаар эхлэн хийлгүүлсэн. Дараа нь "социализм хэмээх нутгаа санасан" бидний үеийнхэн нэмэгдсэн. Одоо залуус уг ажлыг үргэлжлүүлж байна. Ийн яв явсаар өнөөдөр бараг л нийтээрээ шахуу "Монгол орныг сүйтгэсэн Ардчилал" хэмээх харанхуй догматай болж авлаа.
Монголчууд бид Ардчилалаа харлуулж дөнгөсөн. Манай олон түмэн Путиныг овацтай угтаж авсан нь Ардчилалд өширхөн дургүйцсэнээ илэрхийлсэн явдал мэт боллоо.
Энэ байдлыг харж хөөрсөн, Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй манай путинчүүд намайг "Пүтинээр загнуулж" олон түмний өмнө гутаахаар шийджээ.
Хөөрхийс хөөрөөд, өнөөдөртөө Монгол Улс маань тусгаар тогтносон улс хэвээрээ байгаа гэдгийг умартсан бололтой. Жинхэнэ ёсоор тусгаар тогтнож чадсан энэ цагийнх шиг Монгол Улстай байсан бол үнэндээ "халиуны зулзага мэт" эх орныхоо тусгаар тогтнолыг эрэн цөхөрч явсан Чойбалсан лав, Путинээр түрээ барьж улсаа доош хийхгүй байсан юм даа!
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:
Саруул ухаан
Сайн нөхөр шүү! хэмээсэн Чингис хааны гүн гүнзгий утгатай суут үгийг мэддэг байвал зүгээрсэн.
Путинээр намайг загнуулмаар байгаа бол "Новосибирск, Улаан-Үдээ өөд нь татчихаад намайг загна!" хэмээн хэлж байгааг минь түүнд уламжилж өгөөрэй, Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Жич: Путин намайг загнаж байгаа фотошопыг уншигчдадаа толилуулж байна!
Orhon · 2019/09/13
Ard tumen uhaantai.Chamaig buruu zuil hiisnii chini tuluu hezee ch uuchlahgui.
Зочин · 2019/09/12
Америкт ийм сайхан тийм сайхан тэхээр ардчилал ийм сайхан эд бид тийм сайхан болгий гэж худлаа шааж гарч ирээд жирийн хөдөлмөрчин ардын амьжиргааг үгүй хийж ард түмнийхээ нуруун дээр 30 жил гал түлсэн хулгайч нарын нэг бол муу үхээрийн Бат-Үүл. Хүүтэйгээ нийлж улсын мөнгө идэж хулгай хийгээд л тэр Чулуудай нь ямар голигор тарган байнаа арга ч үгүй биз дээ. Жирийн ардад очих хөрөнгийг дураараа залгиж буй болохоор арга ч үгүй биз. Юун Ново юун Улаан-Үд өөрөө Улаанбаатарын хазгай байшингуудыг цэгцэлчихээд ингэж яриасай муу баас. Парламент гэдэг тогтолцоо 30 гаран жил жирийн ардын хөлс хүчийг авилга хулгайгаар идэж уусан тогтолцоо энэ тогтолцоо луйварчин хулгайчдад хүний бий болгосон болгох гэж буй зүйлийг луйвардан хулгайлж ирсэн тогтолцоо. Тийм болохоор Бат-Үүл физдис энэ талаар огт ярьдаггүй шал өөр юм ярьж ном тавьдагийн хүүтэйгээ гэр бүлээрээ хулгай луйвар хийж амьдрах гэж байхгүй юу муу хулгайч
Зочин · 2019/09/12
Энэ шоронд сууж байх ёстой нөхөр ингээд улс төрихийгээд малийгаад сууж байхаар Монгол улс яаж цэвэршиж яаж хөгжих юм бээ.
irgen · 2019/09/11
Цэргүүдээр ажил хийлгүүлэхгүй гэж энэ л ганцаараа мөн ч их хуцаж байсан шүү. Ичдэггүй худалч.
irgen · 2019/09/11
Өөрийгөө юун өргөмжилцөн хүн бэ. Тоож загиналаа юу. Элдэв балай юм бичиж суухаар хүүхэдтэйгээ нийлж идсэн мөнгөнийхөө асуудлыг шийдвэл таарна.
Кккккк · 2019/09/11
Гоёо гоё гоё зураг шүү. Ганц болж муу үхээрийг
Зочин · 2019/09/11
ОДОО БААТАР ЦОЛОО ЭРГҮҮЛЭЭД ҮНЭНЭЭ ХЭЛЭЭД ӨГЧИХМӨӨР ЮМ. ЯДАЖ ЦЭРЭГТ ЯВААД ИРСЭН БОЛ ЯАЯ ГЭХЭВ ГЭХСЭН. ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХАЛУУН АМЬ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАН ТУЛАЛДАЖ ЯВААД АМЬ ЭРСЭДСЭН ЦЭРЭГ ЭРСИЙН ГАВЪЯАГ ДУРДААД ТОДОХОЙЛООД БАЙХАД Ч. ШААРИЙБУУД ОЛГОГДООГҮЙ БААТАРЫГ НЭГ МУУ БАДАРЧИН ХУЛГАЙЧ ЭСЭРГҮҮГИЙН ҮЛДЭГДЭЛ БАТ-ҮҮЛ ИЧИХГҮЙ ГУЙЖ АВЧИХААД ТЭМДЭГИЙГ НЬ ҮНЭМЛЭХТЭЙ НЬ ХАМТ АВДРАНДАА ДАРЧИХААД ИЧИХГҮЙ БӨНЖИГ БӨНЖИГ ГЭЭД ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙДАГ ЦӨВҮҮН ЦАГ Ч БОЛЖДЭЭ. ХУЛГАЙ ХИЙСЭН ХУЛГАЙЧ БАТ-ҮҮЛ УЛСЫН БААТАР ЦОЛ АВДАГИЙН БОЛ ТОМ ЖИЖИГ ИХ БАГА ГЭЛГҮЙ БҮХ ХУЛГАЙЧ НАРТ ТЭР ДУНДАА ХУЛГАЙЧ ТАРВАГАДОРЖИД БҮҮР ХОШОЙ БААТАР ЦОЛЫГ НЬ ӨГЧИХМӨӨР ЮМАА. ЁСТОЙ НЭГ ДҮҮРЧИХСЭН ИЧДЭГГҮЙГҮЙ НЬ БАС ЯАНАА. ТВ -ЭЭР ЖОМБОГО ЖОМБОГО ГЭЭД Л ДАНДАА ЭЛИЙРЧ БАЙДЫН ФЯСДА ГЭЖ ДЭЭ ХЭЛЭХ МУУ ҮГ ХИЙХ МУУ ҮЙЛДЭЛ Ч БАГАДААД БАЙГААМ ШҮҮ?
Зочин · 2019/09/11
Ээ муу сопло сопляк сда ПУТИНЫ ДЭРГЭД ХЭН ЮМ БЭ? ПУТИН ЯМАР ЧАМ ШИГ АМЕРИКУУДААР УЛСАА ЯАЖ САМРАХЫГ ЗААЛГАСАН БИШ ХАРИН ЧИ БОЛ АМЕРИКИЙГ ПЯЛДАГАДАЖ ГҮЙГЭЭД УЛСЫН БҮХ ҮЙЛДВЭРИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДААД ҮНЭЭ ЧӨЛӨӨЛ ГЭХЭЭР Л ҮНЭ ЧӨЛӨӨЛЖ .БӨЖИГӨНӨН САЛГАТАЖ ГҮЙГЭЭД ОДОО МОНГОЛ УЛС ЯМАР БОЛЧИХООД БАЙГААГ БҮГД ХАРЖ БАЙГАА.ТЭГЭЭД БАС ЗҮГЭЭР БАЙХГҮЙ ЭЭ ТЭР ЧИНЬ УЛСЫН МӨНГИЙГ ХЭДЭН ТЭРБУМААР ХУМСАЛНА БҮҮР ХҮҮТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ШҮҮ? ПУТИН ЧАМ ШИГ НУСЫГ ЗАГНААД ЯАХЫН ЗҮГЭЭР НЭГ Л ҮЛЭЭХЭД ЧИ ДУУСААГАА МЭДЭХГҮЙ ЭЛИЙРЭН БАЛАЙРАХЫН ӨМХИЙ БӨНЖӨӨК ПЯЗДА ЧИНЬ
Үүлэн үстийг тоож шиншлэх Осоржамаа ч байхгүйээ · 2019/09/11
Зүгээр л идсэн мөнгөө улсад тушаагаад далд ор.
sonsogch · 2019/09/11
Batuulee chi odoo shorondoo oroo ingeed ch chi erunhiilugchuus iluu garahgui chi uuruu poto shopodson ym bishuu
Ondor nastai eh · 2019/09/11
Battulgigaa demjine nee
Зочин · 2019/09/11
Yylig hen ch toohgui bolhoor ooroo poto shof higee diz argaa barsan hyn alaaraa togolnoo gej
Зочин · 2019/09/11
Matilda metiin lyibardaas bolgoomjil
matilda · 2019/09/11
bat · 2019/09/11
-Batuuliig Putin hun gej tooj harahgui
Зочин · 2019/09/11
Bolimoor um
зочин · 2019/09/11
dash · 2019/09/11
Salaga Saaralaa chamaig Putin zagnaa uu kkkkkkk Augaa ihiin demiirel gedeg onoshtoi uvchtun bna
Baagi · 2019/09/11
Batuuliig iim uchuuhen hun gej bodsongui !!!! Iimerhuu fotoshopiig zahiin banid hiine!,zaaval erunhiilugch hiisen bj taarahuu???!!! Buh hun ih baga hemjeegeer daisantai bdag! Iimerhuu setgelgeetei hund olon daisan bj taaraa! Batuuliig tooh zav Jenko Battulgad baihgui baih!!! Harin uuriig ni toosongui gej usurhuj iim eruul bish elii balai yum bichej bj uilavdaa!!!! Hun er ni uuruu uurtuu l daisan beldeh yumdaa!!! Zahiin hun fc-deer zurag tavisaniig zaaval erunhiilugch namaig otoldoj fotoshop tavichihlaa gej 1-nomertoi surgulddug hun bolj gaihuulan balrah,nuguu l ardchilliig umchluh gesen heden hunii (elbegdorj sosorbaram rentsentavhai) tuluulul boloh gej ulig yariagaa toti shig davtah hereggui!!!! Ardchilliig mongoliin ard tumen hiisiimshuu!!!! Ta nariin jijeg oroltsoo baisanch ugaasaa tsag ni irchehsen tohiroo ni burdchihsen baisiim shuu!!!!!
Bolor · 2019/09/10
Tsoohon mongolchuudaa ebtei baitsgaa hvchtei baihiin tuld shvvdee
Иргэн · 2019/09/10
Хүүтэйгээ нийлж идсэн мөнгөө энэ цагаан толгойт яг юу гэж тайлбарладаг юм бол до.
зз · 2019/09/10
улаан хэрүүлч
Зочин · 2019/09/10
Одоо энэ Э.Бат-үүл , Б.Батбаяр -Баабар , Да.Ганболд -халзан , Р.Гончигдорж , С.Баяр С.Эрдэнэ нарын зэрэг "ветеран"-уудын үе өнгөрсөндөө хэн ч сонсохгүй хоосон "жавжлаад" л...
Batu · 2019/09/10
Mongolchuud erh choloo gedgiig oilgohoo bolijee.Bid yah yostoi ve yaj ene tenelelees garah ve? Hairan ch setgel zurh itgel mini.Ardchilal ugui bol bid hen boloh ve HUMUUS EE
но · 2019/09/10
чи битгий атаарах тэр хүн чинь чи биш гэдгийг сана
Зочин · 2019/09/10
Ийм зураг эвлүүлчихээд харж баясаж инээлдэж суугаа монгол хүн өрөвдөлтэй, бас харамсалтай.
Ухаарцгаа · 2019/09/10
Өөрсдийгөө гутаан доромжилсон ийм фото эвлүүлэг хийдгээ болиочээ. Ийм юм хүсээд байдаг юм уу, хаашаа юм. Энэ зураг бол Бат-Үүлийг биш монголчууд бид бүгдийг улс үндэстнээр нь доромжилсон агуулгатай байгааг ойлгодог болоосой. Путин Бат-Үүлийг ч бай, жирийн нэг монгол хүнийг ч бай загнах, зандрах, зааж сургах эрхгүй гэдгийг тусгаар тогтносон Монгол Улсын иргэн бүр ухааран ойлгох цаг болсон баймаар. Бат-Үүлийнх ч бай, өөр хэн нэгэн жирийн монгол хүний зургийг иймэрхүү байдлаар эвлүүлсэн хэнбугайг ч нийтээрээ жигшин зэвүүцдэг байхсан. Путин хаан биш, заан биш, орос улсдаа ерөнхийлөгч болохоос, монголд бол гадны зочин.
Зочин · 2019/09/10
Зайлаа
Irgen · 2019/09/10
photoshop l bna Bat Uul sar ruu xitsaj baigaatai adil tenegtlee
зочин · 2019/09/10
Ийм том улсын баатар,ОХу-ын ерөнхийлөгч Путинтэй эн зэрэгцэх түүнээс давж гарч чадах ийм хүнийг доош нь хийдэг Баттулга ч хуншгүй эр юмаа.Батүүл энэ мэдээнийхээ дор МОНГОЛ УЛСЫН БААТАР БАТ ҮҮЛ гээд биччихсэн бол улсууд бүр их айна шүүдээ.Жаахан алдаа гарчихаж
zochin · 2019/09/10
буруу зөнөжээ
Зочин · 2019/09/10
bat uul bol mongoliin tuuhend todoor uldeh gabyaatai hun dee. Buzar komunistuudiin dund huruugaar olgood avchih hedhen humuusiin neg shuu.
mgl · 2019/09/10
Бат-Үүл үнэхээр улс орныг минь самарсан шүү дээ, Одоо гэмээ ойлгож гэмшиж байгаа ухаантай юм болов уу
sst · 2019/09/10
Buruu zonoj bgn bndaa baatar mini. Chi yaaltchgvi ulsaa samarsan chi chinii hvv toroos torson ter bimtan shvv. Vvniig ard tvmen bvgd mendne
mgl · 2019/09/10
Баас хатавч үмхийгээ тавихгүй.
Зочин · 2019/09/10
Үүлээ зүгээр л арил... путин чамайг тоох ч үгүй
зориг · 2019/09/10
Хэдий булзааруулж байгаа ч сүүлд нь өөрөө хүлээн зөвшөөрч тэр зургаа тавиллаа даа, Тэгээд улс төрд бараг үхчихсэн хүнийг ерөнхийлөгч доошоо хийхийн тулд фото шоп хийгээд л сууж байх уу? Энэ нөхөр л урд нь иймэрхүү ажил, жагсаал цуглаан, өөрийн засгаа унагаах юм хийж байсан болохоор өөр шигээ санаад байна.