МУГТ Н.Түвшинбаярын гэргий тав дахь хүүхдээ өлгийдөн авчээ
2019/10/08
Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр өнөөдөр тав дахь хүүхдээ өлгийдөн хөөрхөн гүнжтэй болжээ.
Аваргын гэргий Б.Оюунбилэг 2015 онд Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалгаж байлаа. Аваргын хувьд 6-р сарын 1-нд төрсөн өдөр нь тохиодог бөгөөд энэ өдрөөр гэргий нь алдарт эхийн одонгоор энгэрээ мялаан ихээхэн баярлаж байсан болов уу.
Тэгвэл тэдний гэр бүл улам өргөжиж дахин шинэ гишүүнээ ийн хүлээн авчээ.
Нэмж сонирхуулахад аваргын хоёр хүү нь бөхийн спортоор хичээллэж байгаа бөгөөд тэд өнгөрсөн жил Монголд болсон жиү жицүгийн олон улсын тэмцээнээс хоёулаа хүрэл медаль хүртэж байжээ.
зочин · 2019/10/08
Ямар сайхан гэр бүл вэ. аз жаргал хүсье