Монгол Улс сануулга дагуулсан СААРАЛ ЖАГСААЛТ-д оруулжээ
2019/10/19
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу ФАТФ нэгдсэн хуралдааны мэдээллээ хийж байна. ФАТФ Монгол Улсыг саарал жагсаалтад багтаажээ.
Тодруулбал, Монгол, Исланд, Зимбабе Саарал жагсаалтад орж, Этиоп, ШриЛанк, Тунис жагсаалтаас гарсан гэх мэдээлэл түгж байна.
Сүүлийн өдрүүдэд Монгол саарал жагсаалтад орох эсэх асуудал олны анхаарлын төвд байсан юм. Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагаас Монголын саарлаар үнэлэх болсон дөрвөн шалтгаан байсан юм. Тус байгууллагаас Монголд хугацаатай үүрэг өгсөн бөгөөд
“Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
– Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
– Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
– Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг "гэрийн даалгавар" өгсөн байдаг.
Саарал жагсаалтад орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.
Зочин · 2019/10/21
Kkk tiim shuu
Зочин · 2019/10/21
Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон нь засгийн газар, ялангуяа хууль зүйн яамны ажлын хар саарлын хөдлөшгүй баталгаа. Засгийн газар огцрох ёстой. Нямдорж шоронгийн хаалга татах ёстой. Ард түмний нэхэл хатуу..
Зочин · 2019/10/20
уих хэрэгтэй хуулийг батлахгүй юугаа хийж бсан юм бол. уих аас хамааралтай 2 ч шалтгаан байх шиг
Зочин · 2019/10/20
Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсон нь засгийн газар, ялангуяа хууль зүйн яам ажилаа зохих ёсоо хийж чадахгүй байгаагийн тод илрэл. Зссгийн газар огцрох, Нямдоржийн хувьд огцрох багадана.
Зочин · 2019/10/20
Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсон нь засгийн газар, ялангуяа хууль зүйн яам ажилаа зохих ёсоо хийж чадахгүй байгаагийн тод илрэл. Зссгийн газар огцрох, Нямдоржийн хувьд огцрох багадана.
Хүннү · 2019/10/19
Энэ дөрвөн үзүүлэлт манайд хамгийн их бугшсан зүйлүүд мөн. Харин ч их хожуу орж байна. Одоо яах вэ малуудаа!!! хайшаа харж үхэнэ дээ та нар минь МАН, АН хоёр улс орныг маань баллаад хаячихлаа. Өнөөдрөөс эхлээд бүгдээрээ “саарал” боллоо. Би ч саарал, чи ч саарал ойлгож байгаа биз. Монгол улсыг “Саарал Монгол” болгосон хүмүүсийг одоохон барьж хорь учрыг нь ол. Авилгад авсан мөнгийг нь төр буцааж ав.
Зочин · 2019/10/19
Хулгайчуудаа дүүжилээ
иргэн · 2019/10/19
Ч. Хүрэлбаатар мэт нь төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зараад ширэн нүүрлэж байхад саарал жагсаалтаас яаж гарах вэ дээ.