Өнөөдөр реппер GEE "худалдагч" хийнэ
2014/03/28
Хэдхэн хоногийн өмнө өөрийн фэнүүдэдээ "Би хэн бэ" дууныхаа клипийг хүргэсэн реппер Gee-ийн шинэ уран бүтээл залууст таалагдсан биз ээ. Харин өнөөдөр тэрбээр нэгэн сонирхолтой ажлыг хийхээр болжээ.
Тодруулбал, "URBAN JEANS" болон Монгол реппер GEE нарын хамтран бүтээсэн "GEEns" брэндийн бүтээгдэхүүн 3, 4-р хороололд байрлах "алтан төгрөг" дэлгүүрийн 2-р давхарт худалдаанд гарахаар бэлэн болсон байна.
Энэ тухайгаа тэрбээр " Чөлөө завгүй ажиллаж бүтээсэн
Чөлөөт хувцасаа өнөөдрөөс худалдана
Бээжингээс авах шаардлагагүй
Бид өөрсдөө хийж чадна...... Хохо" хэмээлэээ. Тэрбээр тус дэлгүүр дээр 15:00-17:00 цагийн хооронд худалдагч болон шинэлэг хийц загвартай жийнсүүдийг худалдаалах юм.
Залуус жийнсээ худалдан авахын сацуу уран бүтээлийн сонсох дуртай түүнтэй зургаа авахуулж, гарын үсгийн ч мөн адил аван цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгтэй итгэлтэй байна.
Түүнд өнөөдрийн ажилд нь амжилт хүсье.
Д.Ана
Зочин · 2014/06/17
Byrlalaa ahaa
Зочин · 2014/03/29
amjilt mongol humuusiin garaar butsen mongol ezentei brand goyo shuu