Ам.долларын ханш манай улсад ихээхэн нөлөө үзүүлдэг. Өнгөрсөн онд огцом чангарсан ам.долларын ханш өнөөдөр эргэн чангарах төлөвтэй байгаа нь эдийн засгийн хямралд ч орох аюул ойрхон байгаагын шинж юм. Ам.долларын ханштай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш нэмэгдэж иргэдийн хувьд энэ нь ихээхэн хүндрэл юм. Өнөөдөр цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдийн амжиргааны түвшин улам л доошилсоор байгаа. бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр иргэдийн худалдан авах чадамж буурч эдийн засгийн яхмрал бий болоод байгаа юм. Мөн энэхүү ам.долларын ханш тогтворгүй байгаа үед наймаачид үүнийг далимдуулан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг дур мэдэн нэмж байгаа бөгөөд шалтгаанаа ам.долларын ханштай холбож байна. Ханш буурахад барааны үнэ буурна гэдэг үлгэрт л гардаг байх.

 

   Манай улсад эсрэгээрээ үнэ нэгэнт л нэмэгдсэн бол хэзээ ч буурахгүй харин ч нэмэгдсээр байх нь элбэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна үр дүнтэй байгаа гэх боловч бодит байдал дээр тийм үр дүнтэй биш байгаа бололтой. Махны үнэ өнөөдөр 10000 төгрөгт хүрэээд байна. Өмнө нь бид 10000 төгрөгөнд хүнснийхээ хэд хэдэн зүйлийг авч хүрэлцдэг байсан болл өнөөдөр 1кг мах аваад өнөөх 10000 төгрөг нь дуусч байгаа юм. Ингээд хархаар нийгэм, иргэдийн амжиргааны түвшин дээшлээд байна гэх боловч эсрэгээрээ доошилсоор л байна. Түүнчлэн ам.долларын ханш 2-3 өдөр өсөөд эргээд буух бус өнгөрсөн долоо хоногт өссөн ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнөөдөр ч мөн 1790 хэвээр байна. Найман шарга дээр ам. долларын ханш 1790 төгрөг, юань 288.5, рубль 50.70, евро 2498 төгрөг байна. Тэгвэл Монголбанк зохион байгуулсан ээлжит гадаад валютын дуудлага худалдаагаараа ам.долларыг 1784 төгрөгийн хаалтын ханшаар 16.4 сая ам.доллар арилжааны банкуудад худалджээ.

 

   Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор буюу улирлын чанартай ам.долларын ханш өсч байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Хэдийгээр ам.долларын нөөц бүрдүүлэх алт тушаалт өмнөх онтой харьцуулахад энэ оны эхний 2 сард 2.6 дахин нэмэгдсэн, мөн хөрөнгө оруулалт 2013 оноос өсч буй гэж салбарын яамнаас мэдээлж буй ч энэ нь одоохондоо ам.долларыг тогтворжуулахад төдийлөн нөлөөлж чадахгүй нь бололтой. Энэ мэтчилэн ам.долларын ханш бага багаар өссөөр 2000 төгрөгт хүрэх вий гэсэн айдас байсаа байгаа юм. Хэрэв 2000 төгрөгт хүрчих юм бол тэр үед манай эдийн засаг эрсдэлд орох нь. Мөн манай улс уул уурхайн салбараас хараат эдийн засагтай. Хэрэв тус салбарын ашиг орлого буурч, алдагдал дагуулсаар байх юм бол бид хямарсаар л байх болно. Нүүрснээс ихээхэн хэмжээний ашиг авч байгаа бөгөөд энэ онд нүүрсний экспорт тийм ч таатай биш байх бололтой.

 

   Учир нь манай улсын гол нийлүүлэгч болох хятад улс манайхаас нүүрс авахгүй гэсэн байна. Учир нь манай нүүрсний чанар муу байгаатай холбоотой аж. Гэхдээ ганц нүүрснээс бус бусад бүтээгдэхүүнээс ашиг авах боломж бидэнд бий. Үүнээс гадна Төвбанкны нөөц өдрөөс өдөрт дундарч байгаа бегөөд 60 гаруй мянган нинжа олборлосон алтаа бага татвартайгаар тушаавал эдийн засаг доройтож буй энэ үед чухал байгаа юм. Учир нь өнгөрсөн онд Төвбанк нийт таван тонн алт худалдан авсан нь ойрын хэдэн жилд байгаагүй бага үзүүлэлт болжээ. Одоогоос арван жилийн өмнө дээрх тоо 24, таван жилийн өмнө 15 тонн байсан юм.

 

    Харин саяхнаас Төвбанк алтны татвар 10 хувь байсныг 2.5 болгосноор дээрх асуудал цэгцэрч, алтны нөөц ихэснэ гэж найдаж буй аж. Татвараас олох ашиг 40-50 сая ам.доллар болж буурах ч, валютын нөөц 1.7- 2 тэрбумд хүрч өсөх боломжтой гэнэ. Энэ мэтчилэн нөөц дуусаж, эдийн засгийн эрспэлтэй байдалд ороод байгаа манай улсад хөрөнгө оруулалт чухал байгаа ба ам.долларын ханшийг тогтворжуулах нь хамгийн чухал асуудал. Ам.долларын ханш эдийн засагт хүстэй нөлөөлж байгаа учир түүнийг тогтвожуулж эдийн загсийн байдлаа сайжруулах хэрэгтэй. Энэ маягаар үргэлжилсээр байх юм бол төд удалгүй эдийн засгийн хямралд орж элгээрээ мөлхөх нь.

 

 

Ч.Гэрэлтуяа