НГЗБ-ын албаны дарга А.Энхманлай: Энэ онд нийслэлд 450 объектийн газар чөлөөлнө
2020/04/22
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ жилийн хувьд олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг болох Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хоёр байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ үеэр тус албаны дарга А.Энхманлай товч мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр ярихдаа, 2000 оноос хойш зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй маш олон барилга байгууламж баригдсанаас болоод олон сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдийн орц гарцыг хаасан, хүндрэлтэй асуудал үүссэн. Хавдар судлалын үндэсний төвийн хувьд ч мөн ялгаагүй ийм асуудал үүссэн. Нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал нэн тэргүүнд байх ёстой. Тийм ч учраас Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нийтдээ шинээр 4 орц гарцыг нээх, газрыг чөлөөлөх ажил үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ. Өнөөдөр хоёр байршилд газрыг нь хуулийн дагуу чөлөөлж байна. Граж эзэмшигчидтэй ярилцаж, ойлголцож, Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр энэ ажил ямар нэгэн хүндрэлгүй явагдлаа. Ер нь цаашдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн газруудын орох, гарах гарцын асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхийн тулд зарим газрын эрхийг цуцалж байж газрыг чөлөөлнө. Заримыг нь оршин суугчидтай тохиролцох зэрэг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020 оны хувьд Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 150 газрын 450 объектийн газар чөлөөлөх ажил хийгдэнэ
Зочин · 2020/04/22
emee · 2020/04/22
xoroolol dotorxi xashaa nuudiig buuigaach demii ix xashaa baxiim yadartlaa toiroxiim alban
Зочин · 2020/04/22
БЗД-ийн 6 хороо 21 дүгээр дунд сургуулийн яг өөдөөс харуулж барьсан гражнууд нь замын хөдөлгөөнийг таг хаахад их үүрэг гүйцэтгэж байгааг анхаарч буулгах арга хэмжээг нэн даруй авна уу