300 гаруй аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалтыг зохион байгуулав
2020/04/24
“Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн газраас дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгууллаа.
Тус хяналт шалгалтыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт,стандартын шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах юм. Мөн орчны 50 метрийн зураглалд хамаарах талбайн тохижилт, гадна фасад, гэрэлтүүлэг, хаягжилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх шаардлагыг тавьж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.