П.Баярхүү: Улаанбаатарын утааг бууруулж болохыг Засгийн газар, нийслэл хоёр харуулж чадлаа
2020/04/28
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүүтэй ярилцлаа. Тэрбээр 2016-2019 онд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж, гэр хорооллын Дэд бүтцийн төв буюу Сервис центрийг барьж байгуулах ажлыг удирдан эхлүүлсэн юм.
-Өнгөрсөн өвөл нийслэл хот утаагүй өвөлжлөө. Энэ бол Засгийн газраас гаргасан зоримог шийдвэрийн үр дүн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Та хотын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцан ажиллаж байхдаа гэр хороололд нүүрс түлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын гарааг эхлүүлсэн байх аа?
-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг зоригтойгоор хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утааг бодитойгоор бууруулж чадлаа. Энэ бол богино хугацаанд авч хэрэгжүүлсэн үр дүнтэй алхам байлаа. Ингээд зогсохгүй Засгийн газраас нийслэлд Дэд бүтцийн төвүүд барих ажлыг төрийн бодлого болгон бүх талаар дэмжсэн нь агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ болсныг хэлэх ёстой. Нийслэл хот утаагүй болж болохыг Засгийн газар, нийслэл хоёр нотлон харууллаа. Урт болон дунд хугацаанд нийслэлийнгэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтэц татах ажлыг эхлүүлсэн нь үр дүнтэй хэрэгжиж байгаа.
-Гэр хороололд Дэд бүтцийн төвүүд барьж, эхнээсээ ашиглалтад оруулаад байна. Хананаасаа халуун, хүйтэн усаа авч, бохирын асуудлаа бүрэн шийдсэн айлууд олон болж. Гэр хороололд гарч буй хувьсгал гэж нэрлэж болох уу?
-Иргэд өөрсдийн эзэмшил газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Дэд бүтцийн төв” төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 200-300 өрхийн дунд дулаан, цахилгаан, цэвэр ус, бохирын системээр холбосон инженерийн дэд бүтцийн төв юм. Уг ажлыг гэр хорооллынхны амьдрах орчныг сайжруулсан хувьсал гэж нэрлэж болно. 2018 оноос бүтээн байгуулалтын ажлуудыг нь эхлүүлж, “Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Телевизэд 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлсэн. Тус төслийн хүрээнд 280 гаруй айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбосон. Мөн Сүхбаатар дүүргийн 18-р хороонд Дэд бүтцийн төвийг барьж байна. Эдгээр ажлыг БХБЯ, нийслэлийн төсвөөс санхүүжүүлсэн.
-Нийслэлд хэчнээн ийм Дэд бүтцийн төв барихаартөлөвлөсөн юм бэ?
-Улаанбаатарт 50 байршилд ийм Дэд бүтцийн төв барихаар төлөвлөөд байгаа. Намайг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байхад “Дэд бүтцийн төв” төслийг хариуцуулсан. Хөрөнгө оруулалт нь шийдэгдчихсэн учир 2017 оноос хойш бүтээн байгуулалт нь эрчимтэй явж байгаа. Бидний хэрэгжүүлсэн бодлогын үр дүн богино хугацаанд гарч жишиг Дэд бүтцийн төв буюу Сервис центр ашиглалтад орсонд баяртай байдаг.
-Дэд бүтцийн нэг төв байгуулагдахад л 200-300 айлын яндан алга болох юм байна тийм үү?
-Гол үр дүн нь энэ. “Дэд бүтцийн төв” төсөлУлаанбаатарын агаарын, хөрсний бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд өгч эхэлсэн гэж болно. Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний хөрөнгө зарсан ч бодитой үр дүн гараагүйд нийслэлчүүд сэтгэл дундуур байсан. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн ч орон сууцанд иргэдийг орууллаа гээд гэр хороолол шууд алга болчихгүй гэдэг нь тодорхой. Нэг хашаанд 4-5 өрх айл байна. Тэдний нэг, хоёр нь л орон сууцанд орлоо гэхэд бусад нь гэр хороололдоо үлдэнэ. Гэр хорооллыг дэд бүтцэд хамруулж амьдрах орчныг тохижуулаад өгөхөөр агаарын болоод хөрсний бохирдол бүрэн шийдэгдэж байгааг одоо бүгд харж байна. Бид “Дэд бүтцийн төв” төслийг эхлүүлэхдээ иймүр дүнд хүрэхийг хүсч байсан.
Сервис центр буюу Дэд бүтцийн төв барьснаар иргэдийн хүлээх гол үүрэг бол орон байрныхаа дулаан алдагдлыг хариуцах ёстой. Мөн тухайн бүсэд гэр барихгүй, яндан нэмэхгүй. Ингэснээр 200-500 яндан, жорлонг байхгүй болж байгаа.
Гэр хорооллын айл өрхүүдэд халуун, хүйтэн ус, дэд бүтцийг нь төрөөс хийгээд өгөхийн зэрэгцээ тэдгээр айлуудын хүлээх үүргийг гэрээндээ тусгадаг. Газраа дахин зохион байгуулалтад оруулж өөрсдийнхөө газраас хувь нийлүүлж хоршиж гаргах хэрэгтэй болно. Иргэдийн дундаасаа босгосон тэр газар дээр нь хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн авто зам, ногоон байгууламж барина. Өөрөөр хэлбэл, Дэд бүтцийн төвүүд гэр хорооллын одоогийн дүр төрхийг эрс өөрчилнө.
-Инженерийн шугам сүлжээ, зам харилцаа гээд бүх дэд бүтцийг нь үүдэнд нь авчраад өгчихөөр иргэд байшингаа томсгож, шинэчилж таарна. Үүнд нь дэмжлэг үзүүлэх үү?
-Иргэд байшингаа шинэчилж болно. Урт хугацааны, хүү багатай зээлд хамруулах ажлыг үүнд холбож өгөх ёстой. Бид гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хүрээнд гэр хороололд амины орон сууц барих гэж байгаа иргэдэд ийм хөнгөлөлттэй зээл олгоё гэсэн саналыг гаргаж дэмжүүлж чадсан.
-Гэр хорооллуудад Дэд бүтцийн төв барьж байгуулахаас гадна Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулдхэд хэдэн дэд төв болгон хөгжүүлэх концепц, төлөвлөгөөг та нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа танилцуулж байсан байх аа?
-2024 он гэхэд Улаанбаатар хот найман дэд төвтэй болсон байна гэж бид төлөвлөж байсан. Эхний ээлжид зургаан дэд төвийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд барьж байгуулж байна.
Үүний эхнийх нь болох “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвүүдийн дэд бүтэц нь татагдаж дууссан. Дараа нь Дэнжийн мянга, Дамбадаржаагийн дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Гуравдугаар шатанд Амгалан, Улиастай дэд төвүүдийг байгуулахаар төлөвлөсөн.Нийслэл хот энэ зорилтоо биелүүлэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл чухал үүрэгтэй. Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төслийн II үе шатанд 320 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дээр дурдсан зургаан дэд төвийг гурван үе шаттайгаар барьж байгуулахаар болсон.
Одоо эргээд харахад Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлыг бодитойгоор шийдэхэд Сервис центр буюу дэд бүтцийн төвийг санаачлан бодит ажил болгосон нь үр дүнгээ шууд өгч чадлаа. Бидний нийслэлд эхлүүлсэн энэ ажил улс орон даяар төрийн бодлого болж өргөжлөө. Нийслэлтэй ажил, амьдралаараа холбогдсон хүний хувьд энэ ажлынхаа ард заавал гарна, бүрэн дуусгана гэж зорьж явна.
Зочин · 2020/04/28
баахан хүмүүс угаартаж үхсэн биз дээ
Durak n · 2020/04/28
сонгууль эхэлжээ