Хотын дарга баар, караокег нээсэн захирамжаа цуцаллаа
2020/05/04
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2020.05.04/ хуралдаж дууслаа. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан баар, караокег нээсэн захирамжаа цуцаллаа. Өөрөөр хэлбэл нээгдээд байсан баар, караокенууд дахин хаагдлаа.
Өнгөрөгч долоо хоногт Хотын дарга С.Амарсайхан согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг 00.00 цаг хүртэл СУНГАСАН нь араасаа асар их эрсдэл, шүүмжлэл дагуулаад байсан билээ.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар шөнийн цэнгээний газруудыг буцааж хаах шийдвэр гаргахаар болсноо мэдэгдлээ.
Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ, Шөнийн цэнгээний газар болох баар, ресторануудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдийн гомдол шүүмжлэл ихээр ирж байгаа, ариутгал халваргүйжүүлэлт хангалтгүй хийгдэж байгаа, хүмүүс олноор цуглаж байгаа гэх шалтгаануудаар хаах шийдвэр гаргана гэсэн юм.
зочин · 2020/05/04
Мэдрэл муутай юмуу хаашаа юм бэ судалгаа дүгнэлт хийдэггүй юмуу ямар ч хүн мэдмээр дэлхий дахинаараа яаанаа ийнээ гэж байхад баар ажилуулах зөвшөөрөл өгч л байдаг нэг талаасаа хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гээд хотын дарга ажилаасаа огцор.
Зочин · 2020/05/04
Ганц энэ удаа биш Ардын нам засагласнаас хойш ер ажил хийлгэхгүй хаана, хураана, түгжинэ гэж даратална
багш · 2020/05/04
Ялангуяа Караоке бол аюултай. Яагаад гэвэл тэр микрофон асар их шүлс бөөгнөрдөг. Караокений микрофон бусад үед ч гэсэн маш өмхий байдаг. Би тэр микрофонийг нь барьж чаддаагүй. тэнд олон хүний шүл үсэр байнаа. Маш аюултай. Хүмүүс үүнийг анзаардаггүй ш дээ.
Зочин · 2020/05/04
Зөв шүү. Архигүйгээр амьдарч болноо доо...
Иргэн · 2020/05/04
Маш зөв