Зөвшөөрөлгүй гарааш, контейнерийг буулгажээ
2020/05/21
Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамж гарсан.
Энэ захирамжийн хүрээнд БЗД-ийн 16 дугаар хороо 74 дүгээр байрны хойд талд 10 ширхэг тоосгон гарааш, 1 өргөтгөл, 3 ширхэг 40тонн контейнер, 2 сэндвичин гараашийг албадан буулгаж газар чөлөөллөө