Орон сууцны хороолол дунд олон жил болсон хашааг буулгаж газрыг нь чөлөөллөө
2020/05/24
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол дунд олон жил болсон хашааг буулгаж газрыг нь чөлөөллөө.
Тус газарт Нийслэлийн засаг даргын захирамжаар 2008 онд Алатаусункар ХХК 16 давхар орон сууц барихаар 842 м2 газрыг 5 жилийн хугацаатай авчээ. Тус компани 2010 онд газар эзэмших эрхээ иргэн Ө.Жүгдэрт шилжүүлсэн байдаг. Хүүхдийн тоглоомын талбайг устган орон сууц барих зөвшөөрлийг эсэргүүцсэн 2 хорооны иргэд, оршин суугчид шат шатны шүүхэд хандаж, барилгын ажил эхлэх шатандаа гацсанаар олон жилийн нүүрийг үзжээ.
Орон гэргүй хүмүүсийн тойрч суугаад архиддаг, бие засдаг, хог новшоо хаядаг байсан энэ газарт удахгүй ногоон байгууламж бүхий орчин үеийн чанар, стандарт шаардлага хангасан хүүхдийн тоглоомын талбай байгуулах юм байна.
zochin · 2020/05/24
Tengis kino teatriin ard neg hashaa 10 garan jil l bolloo. Ene hashaag buulgaj automashinii zogsool bolgomoor baina aa. MN tower bolon yalalt plaza geh met gazruud zogsool barihgui ajilladag humuus ni bairnuud dund mashinaa tavij, zarim ni bur davharlaj tavij baina. Er ni ene tom office uud zogsooloo oorsdoo shiiddeg bolmoor baina. Orange tower iin hajuud bdag hashaag buulgaj zogsool bolgomoor bna.