Нөхөр маань намайг хүсэхээ больж, охин дүү шигээ боддог гэсэн
2020/09/02
Оройн мэнд, би 24 настай. Одоогоор эрхэлсэн ажилгүй, жирэмсэн. Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж хүлээж байгаа. Нөхөртэйгээ 4 жил амьдарч байна.
Нөхөртэйгээ эрхлэх үедээ эрхлээд хоорондын харилцаа дотно, ер нь л асуудалгүй байдаг. Утсыг нь ухаж байгаад өөр эмэгтэйтэй танилцсан байсныг нь мэдсэн. Би ч эхэндээ уурлаж байгаад ярилцахаар болоод, юу болоод байгааг нь асуутал бүх үнэнээ хэлье гээд, чамайг хүсэхээ больсон, охин дүүтэйгээ байгаа мэт байдаг. Чамайг гомдоохгүй гэж их хичээж өдийг хүрсэн гэж хэллээ. Ийм тохиолдолд харилцаагаа яаж авч үлдэх вэ? Юунаас эхэлсэн нь дээр вэ? Жирэмсэн болохоор хямраад унтаж ч чадахгүй их хэцүү юм. Та бүхэн чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй.
сэтгэл зүйч · 2020/09/10
Нэгэнт хөрсөн сэтгэл эргэж сэргэж болно. Бас болохгүй ч байж болно. Одоо нэгэнт тэгэж хэлж байгаа нөхөрөө зөнгөөр нь хэсэг хая. Эрчүүд гэдэг нэг зүйл дээр удаан тогтохгүй олон зүйлийг хүсэж мөрөөдөж явдаг хүмүүс. Ирээдүйгээ бодоод салах уу? Хүүхдээ бодоод амьдарах уу? Эхлээд нөхөртэйгөө ярилцаад үз. Хоёулаа сэтгэл зүйчэд ханд. Нөхөртөө өөрийн бодож буй төсөөлөллүүдийг бүгдийг нь хэлж сонголтыг хийлгэ.
Bayraa Bojoo · 2020/09/02
Nohroosoo sal chamd hairgvi bolchij
Зочин · 2020/09/02
Салж холдмооргүй байгаа бол охин дүү нь болж овгоо солиод ахтайгаа хамт амьдар.
Зочин · 2020/09/02
тэнэг новш амиа хорлооч