У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ
2021/01/21
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх - “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн явдал байлаа.
Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ" гэв.
Зочин · 2021/01/22
хүрэлсүхийн жүжиг байлаа гэж. 100 жилийн ой улс орноос чухал болжээ.
Zochin · 2021/01/21
Unuudur HURELSUH hen bolohiig MONGOLCHUUD medlee.Ter HEZEE CH MONGOLCHUUDAA DEMJEEGUI.UUDGUI ERUNHII SAID blaa.MAH dotor Ene Olugtoi Amitan Uzeed Ugii ch gesen alga daa.
Зочин · 2021/01/21
Баттулгыг огцруул !!! Ийм ёс зүйгүй дээрэмчин Монгол улсын ерөнхийлөгч байх эрхгүй. Гудамжны халтаруудыг турхирч санхүүжүүлэн жагсаал зохион байгуулж, ЗГ-г огцруулахад хүргэсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон.