Ерөнхийлөгчийн “Энтертайнмент” гэв үү?!
2021/01/22
Монгол Улс өнөөгийн тогтолцоог сонгоод 30 жил болжээ. Мэдээж хэрэг, энэ 30 жилийн хугацаанд улс маань, төр маань, иргэд маань хувьссан, бас өөрчлөгдсөн.
Харин хөгжсөн үү. Аль эсвэл байрандаа л байна уу. Энэ их хэцүү асуулт болоод байгаа юм. Судлаачид, шинжээчид ч хариулт олохгүй болсон гэхэд хилсдэхгүй. Ёстой л эндээсээ хөгжөөд ч байгаа юм шиг, тэндээсээ байрандаа ч юм шиг...
Монголын улс төр ч хоёр талтай. Энэ “салбар” дахь хөгжил бас байна. PR /Public Relations/ буюу олон нийтийн сэтгэл зүй дээр хийдэг улс төрийн тоглолт супер хөгжжээ.
Бүр “энтертайнмент” шинж төрхтэйгөөр хөгжсөн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, жирийн иргэд, монголчууд бид зарим улстөрчдийн “энтертайнмент” PR ажлын гол дүрд өөрөө ч мэдэхгүй тоглоод явж байдаг ажээ.
Уржигдар яг ийм “энтертайнмент” PR явагдсан байж болзошгүй байна. Оршил, өрнөл хийгээд оролцогсод, өдөөгсдийг нь харвал яг л ийм ажил байжээ гэж тодорхойлж буй хүн олон байна.
Эхнээс нь ярья л даа. Монголчууд уржигдар Сүхбаатарын талбайдаа жагслаа. Хүний эрхийн төлөө, амаржих газраас гэрийн халаад, улавчтай “ачигдсан” эх, нярай хоёрын эрхийг хамгаалж жагсав. Жагсаж чадаагүй нь тэднийгээ харж огшиж, омогшоод сүйд л болсон.
Бүтэн өдөржин үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дүнд оройхон Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөх гэж буйгаа олон нийтэд мэдэгдсэн.
Ингээд жагсаал тарсан. Харин өчигдөр өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж “Огцорно” гэдгээ мэдэгджээ. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр энэ байр сууриа илэрхийлж, дэмжлэг авсан байна.
Эдгээр хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Жагсаалыг Ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулсан байна. Ийм мэдээлэл авлаа. Улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ерөнхийлөгчтэй хамтарч ажилласан. Төмөр замаас эхлээд олон том төсөл, арга хэмжээн дээр хамтарч ажилласан. Харин ингэж олон нийтийн бухимдлыг ашиглаж төр засгийн тогтворгүй байдлын төлөө үйл ажиллагаа зохион байгуулж байгааг цаашид хараад сууж болохгүй. Ерөнхийлөгч цаашдаа надтай хамтарч ажиллахгүй гэсэн үг гэж ойлголоо. Тиймээс хүссэнийг нь хийе. Ийм цаг үед улс орны тогтвортой байдал чухал, тиймээс би огцрох шийдвэр гаргаж байна” гэсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.
Мөн өөрөө олон нийтэд хандаж “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. ...Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн институт, Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм” гэлээ.
У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэх процесс УИХ дээр үргэлжиллээ.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх жагсаалын дараа авсан мэдээлэл нь юу байв, ямар мэдээлэл авчихаад “Жагсаалыг Ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулсан байна. Ийм мэдээлэл авлаа” гэж хэлээд огцрох хүсэлт гаргасан бэ гэдэг анхаарал татаж буй юм.
Олон нийтийг жагсаал хийхэд хүргэсэн мэдээллийг 2020 оны нэгдүгээр сарын 19-ний орой 19:07 цагт амаржих газрын гаднаас хүргэсэн телевиз, зургийг 22:13, 22:30 цагуудад тарааж олон нийтийн сүлжээнд эрчимтэй түгээсэн нэр бүхий хоёр сэтгүүлч, 19:57 цагт мэдээг дамжуулсан сайт, 20:59, 22:05 цагт мэдээг дамжуулсан телевизүүд, 22:05 цагт зургийг шууд дамжуулалтын дүрснээс таслан өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн нэр бүхий телевизийн сэтгүүлч зэрэг нь улс төрийн болоод бусад үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа одоогийн Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг буюу эсрэг байр суурийг илэрхийлдэг улс төр, бизнесийн “бүлэглэл”-ийн нөхдийн эзэмшдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрийн ажилтнууд байжээ.
Үүнээс гадна 2020 оны арванхоёрдугаар сарын оройноос эхэлсэн оюутны төлбөрийн талаарх фейсбүүкийн шууд дамжуулалт, улмаар УИХ-ын нэр бүхий гишүүн оролцон зохион байгуулж оюутнуудыг энэ үйл ажиллагаанд хамруулсан. Оюутнууд жагсаал болдог өдрийн 14:00 цагт Сүхбаатарын талбай дээр цуглаж эхэлжээ.
Мөн нэгэн улс төрийн намын дарга ажилтай хүн Сүхбаатарын талбай дээрээс шууд дамжуулалт хийж жагсаалыг эхлүүлсэн.
Оройхон 18:00 цагийн үед төрийн өндөр албан тушаалтан тэргүүтэй хүмүүс, улс төрийн намын удирдлагаар ажиллаж буй хүнтэй холбогдож жагсаж буй иргэдэд халуун цай тараахад шаардагдах мөнгө өгөх, гараар бичүүлсэн лоозон тараах талаар ярилцсан.
18:20 цагийн үед нэгэн рестораны захирал улс төрийн намын удирдлагатай холбогдож, Төрийн ордонтой ойр салбаруудаас цай, кофе тарааж дэмжихээ илэрхийлсэн бөгөөд 18:50 цагт Сүхбаатарын талбайн ойролцоо байдаг ресторануудаас халуун цай тараагдаж эхэлсэн. Улмаар үүнийг зохион байгуулсан төрийн институцийн зөвлөх тэргүүтэй улс төрийн намын зарим гишүүн жагсаалд нэгджээ. Ингээд 20:15 цагт нийт жагсагчдын 70 хувийг эзэлж байсан оюутнууд тарж эхэлсэн байна.
Хамгийн гол нь энэ үйл явц жамаараа буюу элдэв өдөөн хатгалгагүйгээр явагдаж чадсан уу, үгүй юу гэдэг ийм эргэлзээтэй байгаа юм.
Ерөнхий сайдын мэдэгдэл, тайлбар хийгээд өөр бусад, энд дурдаагүй үйл явц, найруулга нь дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгчийн “энтертайнмент” PR байж мэдэхээр байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Иргэн · 2021/01/24
АН-н хэдэн пяздаа талбай дээр агаарт гарсан гэвүү,хүүхнүүд нь биеэ үнэлэх гэж яваа юу
Zochin · 2021/01/23
Hurelsukhinin intertaiment bolj taarsaan
эргүүл · 2021/01/23
Нимгэн хувцастай хүнд тэгж их санаа тавьдаг юм бол жил орчмын өмнө 50 гаруй насны эмэгтэйг өмхий солонгос эр зодож алаад нуучихсан нь илэрч байхад эд яагаад Солонгосын элчингийн өмнө жагсаагүй вэ?. Тэгээд бодохоор арай л байга биз.
тэнгэр · 2021/01/23
Дампууруулж самар хаясан улс орныг өөд нь татаад өөрсдийг нь муухай харагдуулаад байхаар ардчилсан намынхан төр барьж байхдаа хулгайлсан 12 их наядаасаа зарцуулж эд нарыг хөлсөлж жагсаалгаж байгаа. Эхнээсээ өөрсдийн хүслээр жагссан нь худлаа.
тэнгэр · 2021/01/23
явж явж энэ муу муухай бүхэн,хариуцлагагүй байдлыг золбин ардчилал бий болгосон.
би · 2021/01/22
эх хүүхдийн асуудал ман д хамаагүй бололтой
Зочин · 2021/01/22