С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. Миний дүү үүнийг хурдан шийдээрэй
2021/01/27
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжиж байгаа. Ах хүний хувиар хэдэн зүйл захья.
Ямар хариуцлага үүрэх гэж байгаагаа ойлгож байгаа гэж бодож байна. Төрийг залуу насны ааг омгоор удирдахгүй. Туршлага, чин сэтгэл, зүтгэл хэрэгтэй. Дээр нь дутууг чинь нөхөх баг хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө пялдагуудаар хүрээлүүлэх юм бол улс төрийн насыг чинь богиносгоно.
Олон нийт өнөөдөр Оюунтолгойн асуудал ард түмний эрх ашгаас урвасан хүмүүсийг хэрхэн шийтгүүлэхийг харж байгаа. С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. Миний дүү үүнийг хурдан шийдээрэй.
Эмээ · 2021/01/28
Хэн тэрнийг өлс гэсэн юм бэ? Засгмйн газрын ажлбн хэсэгт ороод ажилла гэхээр орохгүй. Олны нүдэнд амиараа дэнчин тавьсан их тэмцэгч болж харагдах гээд. Зайлуул хуурамч дипломтой, бодлого явуулахад мэдлэг нь мүрэлцдэггүй гологддог болохоор ингэж л орилжявж жаахан дэвшдэг хүн юм болов уу? Би ч хөгшин хүн болохоор бузар амнаас их сэжиглэдэг дээ. Энэ нэг тийм муу үгтэй, эхнэрийг нь харлаа. Шөнө зурагтаар. Бас л их түрэмгий, бүдүүлэг манертай хүн санагдлаа
хатнаа · 2021/01/27
оюу толгой бол монголын өмч хурдан шийдэж ганбаатар гишүүнийг гэрт нь хариулъя