Амралтын газар нууцаар ажиллаж, иргэдийг олноор нь хүлээн авсныг илрүүлжээ
2021/01/30
Олон нийтийг хамруулсан бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байгаа. Тэгвэл хөл хорионы дэглэм зөрчиж, нууцаар үйл ажиллагаа явуулж байсан амралтын газрыг илрүүлсэн байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Грийн хаус” нэртэй амралтын газар нь гурван байшин, нэг монгол гэрт 24 иргэнийг нууцаар хүлээн авсан байжээ. Өнөөдрийн байдлаар амралтын газар, спорт заал, танхимын сургалт, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг хориглоод байгаа учраас дээрх байгууллагад Зөрчлийн хэрэг нээжээ.
харамсалтай · 2021/01/31
green haus гэж зурагтын баруун талд мод зардаг компани байсан. ИХ хульхи компани даа. 2 гацуур аваад /захиралаас нь/ зусланд очоод задалтал үндэсгүй мод байж билээ.