Улс орон  их өрөнд баригдаж,  ард түмэн элгээрээ хэвтлээ

Монголчууд урьд урьдынхаасаа илүүтэй “бүсээ чангалах цаг хаянд тулж”  ирлээ.  Мэдээжийн хэрэг үүний шалтгааныг бид олон зүйлтэй холбон ойлгож болно. Дэлхийн эдийн засгийн хямрал, уул уурхайн баялагийн  үнэгүйдэл, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан байдал гээд олон  хүчин зүйл улс орны эдийн засгийг хямдалд хүргэх шалтгаан болсон байх.  Энэ бүхнээс дутахааргүй нэг хүчин зүйл бол  улс төрийн буруу шийдвэр, бодлогогүй алхам юм.

527-1378452804416-1378440499untitled3  хүрэхгүй сая хүн амтай, байгалийн асар их баялагтай улс орныг хөгжүүлдэггүй юмаа гэхэд, ядаж  ард олныг нь дундаж амьдралтай  болгочих арга ухаан манай улс төрчидөд алга байна. Харин ч 3 сая хүнийг ядуу амьдруулж чадна гэдэг тэднээс том ухаан шаарддаг бололтой .Тэдний зарим нь Оюу толгойн гэрээ хийсний дараа нь гадаадын банкинд нууц данс  эзэмшсэн нь илчлэгдэж,  нөгөө нэг нь эх орноосоо дүрвэн  гадаадад тансаг хаусанд юугаар дутахааргүй амьдарч байна.

Энд үлдсэн хэсэг нь сонгуулийн дараа  “ангаж цангасан адуу мал худагруу дайрах мэт”  төрийн “бялууг хувааж хүртсээр” өдгөө хямралын захад эргэлт буцалтгүй  ирлээ. 2 жилийн өмнө Монгол улсын Засгийн газраас  Их эзэн Чингис хааныхаа нэрээр  ”бадар” барин байж “Чингис бонд /өрийн бичиг/” гэгчээр дамжуулан нийт 1.5 тэрбум ам долларын хүүтэй зээлийг 5 жилийн хугацаатай  авсан байдаг. Үүнийг авахдаа улс орны  эдийн засаг болон стратегийн ач холбогдолтой салбарууддаа хөрөнгө оруулалт хийж, улмаар улс орон өөрөө өөрийгөө цаашид “тэжээх”  чиглэлд санхүүжилт оруулан зарцуулахаар төлөвлөсөн ажээ.

 Энэ мөнгийг  манай улс 2017 оноос эхлэн хүүгийн хамт эргүүлэн төлөх ёстой.

522631_320394414741028_1104374102_nӨнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд”-ын зарцуулалтын талаар УИХ-д мэдээлэл хийлээ.

Монгол улс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын эх үүсвэрээс нийт 10 төсөл хөтөлбөрт 1,3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгожээ. Энэ хөрөнгийн ихэнхийг  аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, нийслэл хотод хэрэгжүүлсэн “Гудамж” төсөлд зарцуулах, “Буянт Ухаа”  орон сууцны цогцолбор барих, “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлэх, “Чингис хаан” Боинг-767 онгоц худалдан авах, барилгын арматур төмөр үйлдвэрлэх тэргүүтэй  төсөл хөтөлбөрд зарцуулжээ. Харамсалтай нь энд нэг ч үйлдвэр яригдсангүй. Төмөр зам нь ч дууссангүй, ноднин төмөр зам болон авто замын барилгын салбарт төр засгийн холбогдох яамтай гэрээ хийн  ажилласан  энэ салбарынхан  одоог  болтол хийсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадаагүй байгаа гэнэ.

Улс орны хөгжилд ажлын байр бий болгож, баялаг бүтээдэг үйлдвэр завод хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газар хэдэн үйлдвэр барьсан вэ….

“Чингис бонд”- үүгээр дууслаа…,  одоо харин түүнийг 3 жилийн дараагаас хүүгийн нь хамт хэрхэн төлөхөө Засгийн газар төлөвлөж эхлэх хэрэгтэй.

Засгийн газрын өр үүгээр дуусахгүй. Тэд Япон улсын Засгийн газраас “Самуурай” бонд авсан. Түүний зарцуулалтын талаарх мэдээлэл одоогоор бидэнд алга байна. “Чингис бонд”-ын өрөө төлж эхлэхтэй зэрэгцэн “Самуурай” бондын өр нэхэгдэж эхлэнэ.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анх  ажлаа аваад, ард түмний “хулхин дээр цэцэг ургуулсан” нь  одоо нэгэнт тодорхой болж байна. Төсвийн мөнгийг хэмнэнэ, Засгийн газрын гишүүд  жилдээ 2-оос дээшгүй удаа л гадаад явна, хагас бүтэн сайнгүй ажиллана, төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй, намын харьяалалаас болж мэргэшсэн төрийн албан хаагчдыг ажлаас нь халахгүй, улмаар улс орноо “галзуу хөгжүүлнэ” гэж тэрээр Сонгуулийн  үр дүнд байгуулагдсан Засгийн тэргүүний  ажлаа аваад хэлж байсан. Тэр үнэн хэлсэн эсэхийг надаар хэлүүлтгүй уншигч та өөрөө дүгнэнэ биз. Өдгөө сайд дарга нар жилд 2 удаа биш 10-20 удаа эхнэр хүүхдээ дагуулаад гадаадад аялдаг болсон,  төрийн албан хаагчдын болон яамдын тоо нэмэгдсэн, дэд сайдуудын тоо өссөн, дүүргүүдэд орлогч даргын орон тоог бий болгосон гээд  олон баримтыг дурьдаж болно. Агентлаг, хэлтэс газруудад  дэд  дарга, орлогч дарга, хэлтсийн дарга гэх мэт “хурган дарга” нарын орон тоог зохиомлоор өсгөсөн. Энэ бүх  “дарга” нарын  унаа тэрэг, утас  холбоо, бичиг цаас, туслах нарийн бичгийн   зардлыг төрөөс  санхүүжүүлнэ.

imagesӨнөөдөр “Шинэчлэл” нэрийн дор учраа мэдэхгүй “пээдгэр бацаанууд” яам, агентлагийн тамгыг барьж, хөгжлийг биш авлигыг цэцэглүүлж, “төр болж тоглож”  байгаа тухай хүмүүс аман амандаа шивнэлдэх боллоо.

Засгийн газрын тэргүүн нь өөрөө “цагаан дээр хараар” бичигдсэн хуулийг удаа  дараа зөрчиж, үүнийг нь   илчилсний төлөө иргэнээ шүүх цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болж байна.

Улс орны баялаг үйлдвэрлэгч, бизнесмэнүүдийг татварын болон төрийн элдэв   хүнд суртлаар дарамтлан, айлган сүрдүүлдэг болсон тухай мэдээлэлүүд дуулдаж эхлэлээ.

Төрийн албаны санхүү мөнгөтэй харьцдаг албан тушаалуудыг  сайд дарга нарын хүргэн бэр, хүү  охин хашдаг болжээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэд нь  улс төрчид  байж, улс орон хөгжиж байгаа тухай худал  захиалгат мэдээллийг өөрсдийн хэвлэлийн хэрэгслээр ам уралдуулан магтуулж ард иргэдийг “тархийг угааж” байна.

“Сүх далайтал үхэр амар” гэдэгчлэн ард түмэнд бүх зүйл  болж бүтэж байгаа мэт ойлголтыг ард иргэдэд зориудаар, зохион байгуулалттайгаар  төрүүлж  байна.762caefa7dc78199original

Байгалийн  гол баялаг болсон нүүрсээ өмнөд хөршийнхий “аманд багтаж”, тэдний хэлсэн үнэ, ярьсан нөхцлийн дагуу үг дуугүй урагш зөөлгөж байна.

527-13908788591780907_483427041766195_816827024_nЗасаг төрийн ажил  нэг л урагшгүй,  “давхар дээлэндээ түүртсэн” байгааг  анзааран, “давхар дээлийг” тайлуулах тухай хууль санаачилсан Ерөнхийлөгчийн хуулийн төслийг нам, бүлэг паракциараа хуйвалдан унагалаа.  Хэрвээ  сайдын алба давхар хашдаг УИХ-ын эрхэм гишүүд үнэхээр улс орноо боддог л юм  бол энэ цаг үед Сайдын албан тушаалаасаа татгалзах  нь онох бизээ.

Хууль зүйн сайд нь “хүүхэн шуухантай орооцолдож, тэр эмэгтэйг  би мэднэ хэмээн улайм цайм”  хэлсэн ч нам нэгт журмын нөхдийнхөө “буянаар” огцролгүй, суудалдаа хэвээр үлдэх болж байна. Зүй нь  улс төрийн ёсзүй өндөр хөгжсөн улс оронд бол ийм алдаа гаргасан ямар ч улс төрч хариуцлагаа өөрөө хүлээгээд  албан тушаалаасаа буудаг байлтай.

Хөгжил гэдэг зүйл амны зоргоор, сэтгэлийн хөөрлөөр бий болдоггүйн жишээг манай орны сүүлийн хэдэн жилийн практик амьдрал бэлхнээ нотлон харууллаа. Тиймээс бидэнд одоо судлагааг тооцоо хэрэгтэй. Бүх зүйл  төлөвлөгөөний дагуу хийгдэх учиртай.

Нэгэнт улс орноороо “бүсээ чангалах” нь тодорхой болсон “хэмнэлийн горим”-д шилжвэл зохилтой. Гэхдээ хэмнэлтийг ард түмнээс биш  төр засгаас эхлэх учиртай.  Яамдыг нэгтгэж, тоог нь цөөлж, дэд сайдууд, олон орлогчийг чөлөөлөх хэрэгтэй. Төсөв мөнгөө хэмнэхийн тухайтад   дарга нар өөрсдөө  түлш шатахуун их зарцуулдаг данхагар жипнүүдээсээ татгалзвал зохино.

bb060b11e0d6d15coriginalАрд түмний хувьд тэртэй тэргүй бүсээ чангалаад эхлэсэн. Хагас жилийн өмнөөс Н.Алтанхуяг сайд өндөг тансаг хэрэглээ, будаа биш гурилаа ид хэмээн хэмнэлтэнд ард түмнийг дасгалжуулсан.

Ажил хийж байгаа хүний авдаг цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Гэсэн хэдий ч хөгжил дэвшил  ирнэ гэж Монголчууд бид  хүлээсээр, улсаа  “Улс шиг хөгжүүлж, иргэнээ хүн шиг амьдруулна” гэсэн улс төрчид нь өөрсдөө  хөлжсөөр…

“Хүргэн хүү” кинонд гардагчлан  “Ээ бурхан  минь  хорин шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэдэг  шиг “хоёр мянган жилийн үүх түүхтэй  улс орныг маань  хоёр гуравхан жилийн дотор 20, 30- хан “үүлэн дээгүүр нисэж яваа”  улс төрчид өрөнд тавиад туучихлаа гэж үү…” гэж хэлэх л үлдэх шив дээ.

А.Галт

Ugluu-logo17