Өдөртөө 20-22 градус дулаан байна
2021/09/10
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад нутгаар 1-3 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.