Б.Пүрэвдоржийн чат үнэн болохыг АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрлөө
2021/10/01
АН-аас “Одоо боллоо” цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар АН-ын зохион байгуулж буй цуглааныг дэмжиж буйгаа илэрхийлж, нэгдсэн юм.
Харин Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, Ард Түмний Штабын тэргүүн Б.Жагар цуглааны өмнө Сүхбаатарын талбайд ирж,: "Уг цуглааныг УИХ-ын нөхөн сонгууль угтсан улс төрийн үйл ажиллагаа.АН нөхөн сонгуулийн өмнө, УИХ-ын чуулганы нээлтийн үед улс төржих бус бүх цаг үед сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг байх ёстой. Хэрвээ та нар мөнгө аваагүй л юм бол маргааш дахиад талбай дээр хүрээд ир, банкны зээлийн хүү, шатахууны үнийн өсөлтийн эсрэг хамтдаа тэмцэе" гэв.
Цуглааны өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн "Сайн байцгаана уу? Нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өгөхийг гишүүдээс хүсч байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна" гэсэн чат нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн билээ.
Тэгвэл уг чат бодит үнэн болохыг УИХ дахь АН-ын бүлгийн Дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар цуглааны үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хүлээн зөвшөөрчээ.
С.Сарнай
Зочин · 2021/10/08
Ардчилсан намынхан ийм заваан юм хийдгээ болимоор юм.
DR. PRADHAN · 2021/10/07
zochin · 2021/10/04
bugd l jagsaal tsuglaanaa mongoor zohitsuuldag bh
Зочин · 2021/10/02
Ub irged · 2021/10/01
Энэ новшийг хурдан зайлуулж там руу нь
Үнги · 2021/10/01
Пүрэвдорж гишүүний зөв ш дээ Яагаад болохгүйгэж Хулгай хийсэн биш Эрх баригч намын дор АН , ард түмэн бүгд хүчин мөхөсдаж байгаа биз дээ Тэртэй тэргүй гүжирдээд л байдаг ярьж л байна биз