C.Жавхлан: МҮОНРТ төв талбайд ирж шууд нэвтрүүлэхгүй бол хураамж төлөхгүй байхыг уриална
2021/10/17
Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй МУГЖ С.Жавхлан МҮОНРТ-ийн талаар ийн бичжээ.
МҮОНРТ Монгол түмний хоолны мөнгөнөөс хороож, хувааж хумсалж хураамж авдаг. Төв талбай дээр олон түмэн нь удаа дараа олон дараалан үзэл бодол, хүнд хэцүү байгаа амьдралаа, хэлж илэрхийлээд байхад нохой хуцсаны дайнд бодохгүй. Мэдээ, яриа сурвалжлага авахгүй нэвтрүүлэхгүй байгаа нь нэн харамсалтай.
Маргааш өглөөнөөс төв талбайд ирж хүнд хэцүү байгаагаа хэлж буй иргэд түмнийг шууд нэвтрүүлэхгүй бол, тус байгууллагыг Олон нийтийн талд бус Авилгачидын талд хэмээн үзэж орон даяар төлбөр хураамж төлөхгүй байх уриалахаа үүгээр мэдэгдье!
“Монголоо аваръя” түмний хөдөлгөөн
2021.10.16” гэжээ.
Зочин · 2021/10/17
Энэ нөхөр элбэгдорж үхээрээс хэдэн зуун сая төгрөг авч ийм юм хийгээд яваад байгааг баривчилж шалгах хэрэгтэй.Улс орон дэлхийд дампуурлаа зарлах хэмжээнд хүртэл доройтоод байхад юуч хэлж ярихгүй, харин дампуурлаас нь гаргаж, хар саарал жагсаалтаас нь гаргаад ирэхээр тэмцээд байдаг нь юуны учир вэ?
Erdenebat · 2021/10/17
Mnb iin tulbur chin ugaasaa tusdaa 3000 orchim tugrug geed univision nii tulbur dotor orchdog yum bilee shtee yaa tuluhgvi bhiin