АН-аас хөөсөн гэх Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нар Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө
2021/10/18
АН-аас хөөсөн гэх Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нарын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдөр манай бүлэг 13-уулаа болоод байгаа. Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй” гэлээ.
Иргэн · 2021/10/18
Намын бүлгийн даргын ажил булаацалдаад байхаар сөрөг хүчний ажилаа хийлдээ. Батсуурь, Булгантуяа хоёрын Хөрөнгө оруулалтын хуулийн хулгайг Туваан, Батсуурь, Ганибал та гурвуулаа дэмжсэн байсан. Муу болгонд оролцсон бууны нохойнууд...