Л.Оюун-Эрдэнэ: Урлаг, соёлын арга хэмжээ үзэх иргэд түргэвчилсэн шинжилгээ өгнө
2021/11/01
Өнөөдрөөс урлаг, спортын зарим арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Өнгөрсөн хоёр жилд Монгол Улс хатуу хөл хориог зургаан удаа тавьсан. Түүхдээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах хувь руугаа унасан үзүүлэлттэй байна. Өнөөдрөөс /11.01-ний өдрийн/ эхлэн соёл урлаг, үзвэрийн үйлчилгээг нээж байна.
Бид өнөөдрийн байдлаар 2,8 сая вакцины нөөцтэй байна. Гурав дахь тунг хийж байгаа улс цөөн бий. Мөн өнөөг хүртэл хатуу хөл хориотой байгаа улс олон бий. Гэхдээ бид вакцинжуулалтдаа цаг тухайд нь идэвхтэй хамрагдаж хичээлээ танхимаар эхлүүлж чадсан.
Өнөөдрөөс эхлэн баяр ёслол, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүн түргэвчилсэн шинжилгээг хийх шаардлага тавина. Түргэвчилсэн шинжилгээ 20 мянган төгрөгийн төлбөртэй ч өөр хувилбар бий. Хэрэв гурав дахь тундаа хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Мөн эрүүл мэндийн салбарыг зохион байгуулалтад оруулж үзвэр үйлчилгээний газрын гадна түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлнэ.
Цар тахал бидний нийгэм, эдийн засгийн байдалд хүнд нөхцөл бий болгож байна. Цар тахлын үеийнхэн гэж хэлж болохоор боловсролын салбарын нэг завсардсан үеийг бий болголоо. Хэдий бид улбар түвшинд байгаа ч шат дараатай нээх арга хэмжээг ийнхүү авч байна. Хэрэв вакцинжуулалт 50 хувьд /одоо 23 хувьтай байгаа/ хүрсэн тохиолдолд улбар шар түвшин шар түвшин рүү шилжинэ.
Есдүгээр сард гадаах арга хэмжээг үе шаттай нээж эхэлсэн. Зөвхөн Цахим үндэстэн арга хэмжээ ч биш ногоо худалдаалах, номын худалдаа гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан.
Гадаах арга хэмжээгээ зохион байгуулахдаа хэт төвлөрөл үүсгэсэн асуудал үүссэн. Үүнтэй холбоотой хариуцлагын асуудлыг нийслэл болон бусад түвшинд ярьсан. Бүх арга хэмжээг нэг дор нээж чадахгүй байгаад л асуудал байгаа юм. Үүнээс л бухимдал үүсэж байна. Заримыг нь нээхээр нээгдээгүй байгаа нь бухимдаж асуудал үүсгэж байна. Хичээлийг танхимаар эхлүүлэх үү, үгүй юу гэж бид өмнө нь олон удаа зөвшилцсөн. Нээхэд тохиолдлын тоо нэмэгдэнэ, үүнээс өөр гарц байхгүй гэдгийг хэлж л байсан. Соёл урлаг, аялал жуулчлалын салбарынхантай давхар стандарт үүсгэхгүйгээр төр болон ААН хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Эдгээр асуудал улбар шараас ногоон түвшин рүү шилжихэд л асуудал шийдэгдэнэ.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:
Өнөөдрийн байдлаар 23 хувь нь гурав дахь тун буюу нэмэлт тундаа хамрагджээ. Эхний тундаа хамрагдаагүй 116 мянган хүн, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган хүн, нийт 220 мянган хүн дархлаагүй буюу вакциндаа хамрагдаагүй байгаа нь цаашид халдвар нэмэгдэх эрсдэл байгаа гэж үзэж байна.
Zochin · 2021/11/01
Zuvhun 5-10 hunii Business bno.