Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох санал дэвшүүллээ
2021/11/10
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хувилбар, тэр дундаа автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах талаар хэлэлцэж байна.
Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно гэж Засгийн газраас мэдээлэв.
Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээх дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.
Үр дүн нь авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурах аж.
Зочин · 2021/11/11
Зөв шийдвэр шүү.дүрэм ямар билээ.түүнийгээ л баримтал.
Иргэн · 2021/11/11
Юү боллоо гэж таг зогсооховдээ?! Ер нь бол тоог нь бууруулах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж аажимдаа солгой жолоотой машиныг халах нь зөвөа?! Харин зөв талдаа жолоотой машиныг оруулахад улс хоорондын болон дотоод боломжоороо төрөөс дэмжлэг үзүүлж хөхүүлэн дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй?’

зочин · 2021/11/10
Ёстой зөв шийдвэр байна. 2022 оноос буруу талдаа жолоотой машин импортоор оруулахыг хориглох хэрэгтэй.
zochin · 2021/11/10
Хоёр талдаа жолооны хүрдтэй машин худалдаж авна Засгийн шийдвэр яаж ч гарч мэднэ
Сонгогч · 2021/11/10
Тэр Д.Сумъяабазар дурак Баганат метро энэ тэр гээд хуцаад байсан биз дээ