Өдөртөө 11-13 градус хүйтэн байна
2021/11/21
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 11 сарын 20-ны 20 цагаас 11 сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр, түр зуур 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хүйтний эрч чангарч Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурга. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.