Монгол охины эрхийг хамгаалахад анхаарна гэв
2021/12/03
БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьж, дарамталсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг албаныхан мэдэгдээд буй.
Монголын төлөөлөл БНСУ-ын Элчин сайдын яамны гадна яг одоо жагсан, шаардлага хүргүүлж байна.
Тэдний төлөөлөл болох иргэн Ж.Отгонбаяр “Зодуулсан монгол охинд хуулийн зөвлөгөө өгөх, нөхөн төлбөр олгох, өмгөөлөл, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхийг БНСУ-аас шаардаж байна. Монгол Улсын 40.000 гаруй залуус Солонгост ажиллаж, амьдардаг. Солонгосын хөгжилд үнэ хувь оруулж байгаа. Монгол хүний үнэлэмжийн асуудлыг ярих гэж энд ирлээ. Цаашид ийм зүйл болохгүй, монгол хүний үнэлэмжийг унагаахгүй гэж найдан энэ албан бичгийг хүргэж байна.
Монгол хүний аюулгүй байдалд халдсан энэ хэргийг монголчууд хэзээ ч уучлахгүй. БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ охиноос, гэр бүлээс нь уучлалт гуйхыг хатуу хэлье. Шаардаж байна. Өнөөдөр тайван байдлаар энэ албан бичгийг өглөө. Хэрвээ уучлалт гуйхгүй бол маргааш бүр олуулаа жагсана. Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Монгол охиныг зодсон, яаж тамласныг дэлхийд цацна. Та бүхнийг уучлалт гуйна гэж итгэж байна” гэлээ.
ХАНДАА · 2021/12/04
СОЛОНГОСЧУУД ХЭРЭГТНЭЭ УЛСЫН ХАМГААЛАЛТНДД АВЧИХСАН ТЭГЭХДЛ МОНГОЛ , ТЭР ТУСМАА БУСАНД БГАА МНОГОЛЫГ ТӨЛӨӨЛЖ БГАА МАНУУХАЙ ТООХ ЧҮГҮЙ, ОДОО ШАЛ ХУЛДЛАА САНА ТАВИНА Ч ГЭХ ШИГ САНДЛААСАА ЗУУРАХ АРГА,,,
Зочин · 2021/12/03
Хэрэг хүлээх насанд хүрээгүй хоёр хүүхдийн эцэг эхэдг хэрэг үүсгэх ёстой, хүүхдээ тийм балмад болгосон эцэг эх нь ялгүй инээгээд явж байж яагаад ч таарахгүй.