Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй
2021/12/21
Спортын тэмцээн, уралдаанд амжил үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй гэдэг заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй.
Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй.
Олон сайн тамирчин, дасгалжуулагч, спортын холбоод байгаа. Спортын салбарынхан өөрөө өөрсдөө нэр хүндээ унагааж байна.
Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ олон хүнд хүртээмжтэй байх, тамирчдын нийгэмд үзүүлж буй үлгэр дууриал ямар байх зэргийг харгалзан үзэх шаардлагатай.
Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж эсвэл нөхөн төлүүлдэг байх ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйл зарцуулагдаж байна.
Тиймээс энэ асуудалд Биеийн тамир спортын улсын хороо, Засгийн газар болон харьяалах байгууллагууд дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай байна.
иргэн · 2021/12/21
Маш зөв ажил хэрэг болгохын төлөө зүтгээрэй дэмжиж бна
Зочин · 2021/12/21
Эргүү минь УИХ гишүүн гэдэг дархан эрхнээсээ татгалз дараа нь бусад руу ордоо.Бурж ханахгүй мал минь.
zochin · 2021/12/21
Зөв шүү олгохыг зогсоо
zochin · 2021/12/21
hamgiin zuv ali ernii teneg huuli uurluh heregtei
Зочин · 2021/12/21
Зөв зүйтэй санал байна
Зочин · 2021/12/21
Zov neg l udaa ogood boloh estoi ter hun ajilaa hiigeed shalaa avsan bol boloo