С.Амарсайхан: Айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр ярьж байна
2021/12/24
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхтэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа" гэсэн юм.
Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засагт дэмжлэг болох үүднээс айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргаж байв. Үүнд шаардлагатай санхүүжилтийг "Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан.
2021 оны долдугаар сарын 1-н хүртэл үйлчлэх байсан хугацааг сунгаж энэ оныг дуустал үргэлжлүүлэх шийдвэр Засгийн газар мөн гаргасан юм.
БОЛИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ТӨР МӨНГӨӨ УЛС ОРОНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ · 2021/12/24
БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭРЧИМ ХҮЧНИЙНХЭЭ ТӨЛБӨР ТООЦООГ АРД ИРГЭД ӨӨРСДӨӨ ТӨЛӨХ ЧАДВАР ЧАДАМЖ БАЙГАА ШДЭЭ. ХЭДЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЫН ЛОББИ ЯВААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ