Монгол дархлаа үндэсний хөдөлгөөн”-өөс 2000 онд баталсан дархлаажуулалтын хуулийг хүчингүй болгох талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус хөдөлгөөнийхөн: “Ковид-19”-ын вакциныг эсэргүүцэж байгаа нийт иргэдийг төлөөлж байгаа юм. Бид Эрүүл Мэндийн Яамнаас ковидын эсрэг вакциныхаа 1, 2-р тунгийн үр дүнгийн тайланг тавиач гэж олон удаа шаардсан. Ерөөсөө хариу ирдэггүй. Харин 11-р сард явуулсан шаардлагын хариуг 12-р сарын 2-ы өдөр ирүүлсэн байна лээ. Ирүүлсэн хавсралтаас нь харахад вакцинтай хүмүүс 2176 нь нас баржээ, вакцингүй хүмүүс 3533 нь нас барсан байна. Нийт 5709 хүн барсан юм байна. Эрүүл Мэндийн Яамны өдөр тутам хийдэг мэдээллийг би нягтлан хүний хувьд шүүж, нягтлахад 2050 хүн нас барсан гэдэг.

Өөрөөр хэлбэл Эрүүл Мэндийн Яамны тоон мэдээлэл зөрж байна. Нас барсан хүнийхээ тоог дарах гэж ингэдэг бололтой юм билээ.

 

Би коронавирус гэгчийг айдас хүйдсээр хүмүүсийг үхүүлдэг зүйл, вакцин гэгчийг эрүүл хүнийг коронавирус тархаагч гэж үздэг. Гэтэл одоо 3-р тунг шахаж эхэлж байна. Ингэснээр өвчлөл, үхэл багасна гэж байгаа. Үүнийг би худлаа гэж үзэж байна. Угаасаа вакцин тарьж эхэлснээс хойш л өвчлөл, үхэл их болсон. ” гэв.

 

Үүний дараа нэр бүхий иргэд коронавирус нь хуурамч цар тахал, хүн төрөлхтний генийг өөрчлөх зорилготой зүйл, коронавирусын эсрэг вакцин нь ямар ч үр дүнгүй, маск нь өөрөө сөрөг нөлөөтэй гэх мэтээр өөрсдийн саналаа хэлсэн юм.

 

М.Гал