Ц.Оюунгэрэлийн мэдээллийн мөрөөр АТГ шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн үү?
2022/01/07
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Иргэний оролцооны нэгдэл" /ИОН/ нам байгуулснаа бүртгүүлэхээр өнгөрсөн онд Дээд шүүхэд хандсан.
Дээд шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд "...ИОН намын дүрэм нь хуульд харшилсан" гэж үзээд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.
Харин энэ шийдвэрийн дараа ИОНН-ыг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл нийгмийн сүлжээгээр Дээд шүүх, түүний шүүгчдийн талаар маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр "...Дээд шүүх гэмт хэргийн бирж болсон байна", "...Дээд шүүх улс төрийн акц хийж байна", "...Дээд шүүх үйл ажиллагаагаа нууцалж, хаалттай байлгаж байгаад наймаа хийдэг газар болсон уу", "...Дээд шүүхийн 23 шүүгчийн хөрөнгө дунджаар 500 сая төгрөг байна", "Дээд шүүхийн 15 шүүгч гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан", "...Дээд шүүхийн шүүгчид аж ахуйн нэгж компаниуд, тэр байтугай ББСБ эзэмшдэг" гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Ц.Оюунгэрэл "...Дээд шүүх өөрсдөө дэгээ тогтоодог, парламентлаг олонхын саналаар хэлэлцдэг болжээ. Шүүн таслахаас бусад үйл ажиллагаа, шүүгч ямар асуудал хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлийг мэдэх эрх яагаад байхгүй гэдэг асуудал гарна. Тиймээс шүүхийн шийдвэрүүдээс түүж энэ байгууллагад ажилладаг 23 шүүгчийн мэдээллийг анх удаа ил болгосон. Харин тэдний 15 нь онц ноцтой хэрэгт холбогдсон. Олон нийтийн мэдээллээс судлаад үзэхэд 15 шүүгч онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байжээ.
Үүнээс долоон шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн бол найман шүүгч нь мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон байна. Үүнээс гадна захиалгаар хэрэг шүүсэн, ЖДҮ-ийн хэрэгт оролцсон, газрын наймаанд холбогдсон хүмүүс ч байсан.
Гэсэн ч том хэрэгт орооцолдсон хэдий ч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Иймээс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй бол шүүгч байж болно гэдэг хуулийн шаардлагад нийцээд байдаг. Гэтэл иргэдийн итгэл хүлээх байгууллагын маань шүүгчдийн 62.5 хувь нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Харин яагаад энэ хүмүүсийг томилоод ажиллуулаад байна вэ" гэж ярьсан юм.
Тэгвэл Ц.Оюунгэрэлийн энэ мэдээллийн дагуу АТГ-аас шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Mongol ylasiig ene ydaa jaahan ch gesen debselted yzleer yabaa gej bodoj baigaa,getel ene hyyhen bas?.....................yu geneb????????????????? · 2022/01/12
Yagaad bidniig yimyyleed bna be?....bygd l mengenii telee yu?amia egehees byzahgyi yu?eh oron gazar soroogoo hairlahaan baij sohor zoosnii telee ene hedhen nasaa zoriulaj yabaad yheh yy?....anhaarzgaa!!!!sain muu gytgeleg ynen ali ni ch bai!!!!Mongol mini zeb zamryygaa yabmaar baina?hereb ee!!ene hyyhen ynen helj baigaa bol tyynii ard Elbegdorj gegch ataatan baigaa bol?....Mongol ylasiig hychiig sylryylah eersdeen dahin garch irj ezemsih byryy zamaar bydaa teelgeh hyseltei baij medne!!!sain salga?....Mongol mini 1990 oniihoos emneh ye sigee saihan zamaaraa tyystai yabj boloh ni yy?...esbel yah be?...sanaa ikhe zobj baina!!!ene medegdel hiisen hyyhen bolon ger byliinh ni byh hymyysiig saitar salga?....men Elbegdorjiin barij baizaan salgah chag ni irjee!!!hereb ee!bid chadahgyi bol yrbagchidad doromjluulsaar yldeh bolno!!!
Mongol ylasiig ene ydaa jaahan ch gesen debselted yzleer yabaa gej bodoj baigaa,getel ene hyyhen bas?.....................yu geneb????????????????? · 2022/01/12
hereb eeene medegdel ynen bol Mongol ylas syirchee!!!gemt heregiin byleglel hycheen abch hezee ch diildehgyi ni ilt haragdaj baina!ydahgyi manai ylas syirch byyrch,yileen yzeh yum baina!!!!Deed syyhiin hymyys ni iim byzar heregt hetlegdsen bol (ynen bol?)Bagabanidiin ohin ch Kanadyydtai niilej gazar soroogoon yhah gej baigaa ni ch ynen yum baina!Manai ylas diildesgyi synaltangyydiin gart orson yum baina!!!ene tyhaigaan erenhiilegch ta ard tymeniihee emne yneneen heleh chag ni boljee!!!hereb hydal helsen bol ene gytgegchiig barij baizaaj horih heregtei!!!!yadaj soningyydaar damjuulan hariu medegdene yy?.....
Зочин · 2022/01/08
АЙХТАР мэдэгдэл байна. ДЭЭД шүүхийн шүүгч гэмт хэрэгт холбогдож байсан байхад яагаад АЖЛАА хийж байгаа юм вэ? ИЙМ дампуу байж болохгүй. ШҮҮХЭЭ цэвэрлээч.
Зочин · 2022/01/08
Пөөөөөх Оюунгэрэл ЭМГЭН ямар ч хамаагүй аргаар төрд орох санаагаа биелүүлэх гэж үзэж тарж байхымаа их хүссэн хүнийг төрд бүү ойртуул гэж ямар үнэн үг вэ
Мөнхөө · 2022/01/07
Могол улс сохорчээ.. засаг нь тусгай хүчний байгууллага нь ч сошиалаас л чиг авч ажлаа хийдэг болж ..ийм чадамжгүй төртэй бид хаа хүрнээ!!
Үүхийн дампуурал · 2022/01/07
энэ хүүхэн хэлсэн хэлээгүй шалгаач, ойлгомжтой бүгдэд илт л байна шүүдээ
хүн гүтгэх нь хүний эрхийн зөрчил · 2022/01/07
хүн гүтгэх нь хүний эрхийн зөрчил
Зочин · 2022/01/07
Эхэнд нь салхитын мөнгөний ордны акул авгайчуул Цолмон , Цагаанцоож хоёрын нуугдмал хөрөнгөний эх үүсвэрийг нь тогтоогоорой.
зочин · 2022/01/07
ЭЭБЭЭГИЙН УУР ИХ ХҮРЧ ДЭЭ ӨӨРИЙНХ НЬ ХОНГИЛЫН ШҮҮГЧДИЙГ ИЛЧЛЭЭД ЭХЛЭХЭЭР ЭНЭ ХҮҮХНИЙГ БАРИХ БАРЬЦАА ЛАВШРУУЛАХ ҮЙЛДЭЛ ЮМ БИШ ҮҮ
Зочин · 2022/01/07
zov shalgah hergtei bhoo
Х · 2022/01/07
Сайн байна.