Т.Баярхүү: Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй
2022/01/10
УОК-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Өчигдөр Эрүүл мэндийн сайд дотоодод Омикрон хувилбарын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг зарласан. Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй.
Гуравдугаар тунд нийт хүн амын 28.8 хувь нь хамрагдсан байна. 2,000 гаруй хүн дөрөв дэх тундаа хамрагдаад явж байна.
Нэмэлт тунгийн ач холбогдол өндөр үр дүнтэй байгааг олон улсын эрдэмтэн судлаачид онцолж байна. Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье" гэв.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан.
244 энхийг сахиулагчдаас 231 нь халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна" гэлээ.
Хэсэг ахмадууд · 2022/01/11
Онцгой байдлын үед төрийн ба хувийн байгууллага гэж бүү зааглаач. Онцгой байдлын хууль дүрэм журам шийдвэрүүд адилхан үйлчлэх ёстой шүү!!! Дайн байлдааны үед төрийнхөн байлдаанд явж эх орноо хамгаал, хувийнхан өөрсдөө мэд гэхүү??????? УОК оо???
Хэсэг ахмадууд · 2022/01/11
ЦАГААН САРЫГ БҮРЭН ТУУШТАЙ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ !!!!! УОК юм бол дүлэгнэж бөөрөнхийлэлгүй зоригтой шийдээчээ !!!! УОК бол онцгой байдлын үед төр засагт ч захиран тушаах эрхтэй шүү !!!!