Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар нэр бүхий иргэдийн хамт МАН-д шаардлага хүргүүллээ.

Энэ үеэрээ тэрээр: "Бид тодорхой хугацааны өмнө Хөгжлийн банкаар амьсгаллаа. Гэвч одоо энэ асуудал цурманд орж байгаа мэт болж байна. Энэ нь эрх барьж байгаа нам, эсвэл сөрөг хүчнээс хамаарахгүй байгаа. Үүний ард "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэй тодорхой бүлэглэлүүд байгаа. Тийм учраас иргэдийн боломжийг хулгай хийсэн энэ асуудлыг эрчимжүүлэн шалгах шаардлагатай. 

Хоёрдугаарт, ХААН банкны тодорхой хувь, хэсгийг улстөрийн тодорхой бүлэглэл авахаар  хуйвалдаан зохион байгуулж байгааг таслан зогсоох ёстой.  ХААН банк бол маш чухал банк. Иргэдийн цалин тэтгэвэр, төрийн бүх мөнгө явж байдаг. Монголчуудын 80 сая малэнэ банкны барьцаанд байдаг. Бүх үл хөдлөх хөрөнгө байдаг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын нэр яригдаад байна. "Таван богд"-ын Ц.Баатарсайхан, "Сахал" Д.Эрдэнэбилэг гээд  хүмүүс ханаж цадахаа больчихсон юм уу? Одоо ахиж энэ улсаас юу авах гээд байгаа юм? Бүгдийг нь авлаа шүү дээ. Энэ хүмүүсийг дийлэхгүй болчихсон.

 

 

Төрийн хууль ард түмэнд үйлчилдэг шигээ ямар нэгэн эрхтэн, дархтаны өмнө очоод бүдгэрдэг баймааргүй байна. 

Гуравдугаарт, "Капитал" банкыг дампууруулсан. Гэтэл банкны эрх хүлээн авагч гэх Т.Дэлгэрхүү тэргүүтэй хэсэг хүмүүс их хэмжээний цалин, захиргааны зардал, дуудлага худалдаа зэргийг нууцалж байгааг олон нийтэд ил тод шилэн болгох хэрэгтэй.

 

 

Дөрөвдүгээрт, Хөгжлийн банк, Капитал банк, ХААН банк гэх мэт банкуудтай холбоотой УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд дарга нар, зээл авсан тэдний хамаарал бүхий хүмүүс, ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн нууцалж буй нэрсийг ил тод болгох. Банкнуудын үйл ажиллагааг шалгаж байгаа ажлын хэсэгт иргэний хөдөлгөөн, ТББ, улстөрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, ард иргэдийн төлөөллийг оролцуулан хяналт шалгалтыг шуурхай явуулж, олон нийтэд ил тод болгох хэрэгтэй." гэв.