Нэр бүхий банкнаас хуурамч бичиг баримтаар 2 сая ам. доллар залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна
2022/03/28
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх ХХБ-ны салбараас өнгөрсөн онд нэр бүхий компанийн өмнөөс хуурамч бичиг баримтаар 2,000,000 ам.доллар залилсан хэрэгт Б.Бямбадорж гэгч хүнийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тухайн этгээдийн талаар 102, 80117576 дугаарт холбогдон мэдээлэл өгч, хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэ төлж авна, нууцыг чанд хадгална гэв.