Өчигдөр үнийн өсөлт, нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн оюутан залуус Сүхбаатарын талбайд ажлаа хийхийг шаардсан билээ. Мөн холбогдох сайдуудад долоон шаардлага хүргүүлж, хариуг нь авахаар Төрийн ордоныг хэд хэдэн удаа тойрсон.


Харин уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчидтай уулзахыг шаардаж, шөнийн 03.00 цаг өнгөртөл жагссав.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэрбээр "Засгийн газарт 7 шаардлага хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсийг өөрөө ахалъя гэсэн.Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана" гэсэн юм.