АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болох Д.Батсайхан, Д.Пүрэвдаваа, Ш.Түвдэндорж, АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир нар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүллээ.

 

сонин mn

 

Энэ үеэр АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Батсайхан: " Аливаа намыг хэн ч ганцаараа өмчлөх эрхгүй. АН-ыг 200 мянган гишүүн нь өмчилнө.Тэгвэл 200 мянган гишүүний маань 74.5 -ийнх нь шийдвэр хамгийн эцсийн, дээд шийдвэр. Дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн явдал бол намын даргатай ямар ч хамаагүй. Дүрмэнд орсон өөрчлөлтөнд намын даргын сунгаатай холбоотой нэг ч үг, үсэг байхгүй. Тийм учраас АН-ын даргын сунгаа бол Улсын Дээд Шүүхийн 38-р тогтоолд заасны дагуу явагдсан. Нэг ёсондоо Дээд шүүхийн өгсөн үүргийг хэрэгжүүлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл АН-ын даргын бүртгэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь Улсын Дээд шүүх намын гишүүдийн шийдвэрийг зөвхөн бүртгэх л үүрэгтэй" гэв.

 

М.Чой

 

сонин mn