Төрийн өмчит компаниудыг бүхэлд нь хувьчлан, хууль бусаар авсан, Эрх мэдэл, эд хөрөнгөөр бусдыг урхидаж, “ГАРТАА” оруулсан, Эрдэнэтийн 49 хувийг гадныханд өгсөн гээд олон асуудалд нэр холбогдож шалгагдаж байгаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, “САХАЛ” хочит Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьлоо. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж энэ үйл явдлын талаар байр сууриа илэрхийлэхдээ

 Би ноцтой юм яриад байсан шүү дээ. Монголын төр МАФИЖСАН гэдэг асуудлыг ярьж байсан. Энэ мафийг нурааж байж миний санаа амарна гэж ярьж байсан. Тэрний цаана нам дамжсан бүлэглэлийн асуудал байсан. Ардын нам, Ардчилсан намын аль аль нь.

    7-8 давхар хүнд гарц, даваа давж, сүлжээг нь тайлах юм байсан. Их хурлын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгч, ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, цагдаагийн дарга, тагнуулын дарга, намын дарга гэх мэт. Энэ бүх утас тайлж байж наадах чинь явах ажил байсан. Их ч удаан явж байна даа. Цэвэр мафийн зохион байгуулалт байсан. Өчигдөр ерөнхий сайд Д.Эрдэнэбилэг бараг ТӨР болчихсон гэж хэлсэн. Тэр чинь зүгээр нэг унагаж байгаа үг биш. Ийм ноцтой асуудал байгаа юм. 

    Та нар мартсан байлгүй. Тухайн үед би Монгол газар шороонд 1000 жилд гарч байгаагүй хэрэг гэж. Нэр устай нь улаан цайм ярьж байсан. Сүлжсэн, өнгөтэй өөдтэй болгоныг үнэгүй шахам хамчихсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаж шийднэ биз дээ.

Том үгээр ярихын бол улс оршин тогтнохын тухай асуудал шүү.

Над руу дайраад байдаг чинь цаад талд нь ийм л асуудал байсан. Өнөөдрийг хүртэл над руу дайрч л байна. Одоо ном журмаар нь яаж шийдэхийн байгаа юм мэдэхгүй. Дээд шүүхийн захиргааны танхимын шүүгч Батсуурийн аавын компани шд. Улсын ерөнхий прокурорын удирдлага нь Дарханаас төмрийн хүдэр зөөдөг. Ингэж хуулийнхийг бүхэлд нь урхидсан. Намуудыг урхидсан, ерөнхий сайд, их хурлын удирдлагуудыг урхидсан. Аль алины талыг нь би ярьж байна" гэлээ.