Н.Алтанхуяг: Яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой Лхагва гарагт танилцана
2022/04/25
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг яллагдагчаар татах санал ирүүлсэн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "2014 онд огцруулаад хууль хяналтын байгууллагын хаалга татуулсан. Тэр үед гэрч, сэжигтэн гээд яллагдагч хүртлээ явсан. 2017 оноос эхлээд намайг яллагдагч болж явахад Ц.Элбэгдоржийн тавьсан хүмүүс алга болж дарга нар нь солигдсон.
Өнөөдөр юу болоод байгааг сайн мэдэхгүй байна. Яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой Лхагва гарагт танилцаад, өмгөөлөгчтэйгөө яриад мэдүүлэг өгье гэж сая АТГ-т хэллээ. Улс орны хөгжил дэвшилд санаа зовж байна. Үнэн үг хэлэхээр олон хүний дургүйг хүргэдэг. Алтанхуягийг дуугүй болгох зохиол бичиж байгаа гэсэн ямар зохиол бичиж байгааг мэдэхгүй.
Би сарын өмнө байгалийн баялгийг тэгш эзэмших ёстой. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдрийг Эрдэнэтийн иргэд, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр гурав тэнцүү хувь эзэмших (34%, 33%, 33%) тогтоолын төслийг ярьсан юм. Тийм болохоор надад янз бүрийн хоч өгч байгаад дуу хоолойг маань намсгах гэж байх шиг байна" гэв.