Танилц: Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн
2022/04/27
С.САРУУЛ
УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП УИХ-ын даргад уламжилсан. Энэ дагуу хамгийн эхний байнгын хороо буюу Их хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 10:30 цагаас товлогдлоо.
Хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгахаар болсон гэгдэж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. . Тэдгээрт Сү.Батболд, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, даргаар Н.Энхболд нарын гишүүд ажилладаг.
Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг ХЗБХ, ТББХ-гоор хэлэлцэж, улмаар чуулганы хуралдаанаар эцэслэнэ.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин · 2022/04/27
Сү. Батболд, Бямбацогт хоёр нэг л үнэмшилгүй харагдаад байна. Бусд нь гэсэндээ… асуудалтай, тэднээс юу гарах нь ойлгомжтой.