Ц.Нямдорж: Цэцэрлэг сургууль бариад байхаар ТӨР ДАНХАЙЖ байна
2022/04/27
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "төр данхайж буй" асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр, "Төрийн алба хаагчдын орон тоо хэт томроод байгаа нь шинээр барьж байгаа цэцэрлэг, сургуультай холбоотой.
Өнгөрсөн дөрвөн жил хоёр, гурван ээлжтэй байгааг нэг ээлжид оруулна гээд баахан цэцэрлэг сургууль барьсан. Тэрийг дагаад төрийн үйлчилгээний алба хаагч нар асар олноор нэмэгдсэн.
Энэ дөрвөн жилд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссанаар 200 сургууль, 240 цэцэрлэг барих ёстой. Тэр цэцэрлэгүүдийн дийлэнх нь Улаанбаатар хот руу хандаж байна. Тэр цэцэрлэгүүд баригдах цагт төрийн захиргааны, үйлчилгээний алба хаагч хэдэн зуугаараа нэмэгдэнэ" гэв
Зочин · 2022/04/28
Монгол улсынхаа хэмжээнд хөгжлийн бодлого суурьшлын төлөвлөлтөө тодорхой болго, нэг талдаа Нямдоржийн зөв ч нөгөө талдаа улсын хэмжээний төлөвлөлт зохион байгуулалт хийж чадахгүй бгаа МАН түүний боловсон хүчний бодлогын алдаа. 4 уулаар хүрээлэгдсэн энэ хонхорт цаашдаа хичнээн хүн цуглуулж утаа тоос арилгах зам сургууль цэцэрлэг барина гэж мөнгө угааж амьдрах гэсэн юм болдоо.
Зочин · 2022/04/28
Нямдорж төрийн данхар бүтцийг хамгаалж байгаа ухаан энэ юм байхдаа цэцэрлэг сургуулийн ажилчид төрийн алба биш төрийн үйлчилгээний алба ард түмнээ бүү бас
хүннү · 2022/04/27
Барьцах юм аа олж дээ хар зөнөг чинь. Яам, агентлагийн хэлтэс тасаг, Гааль, татвар, цэрэг, цагдаа, НД, гэсэн газруудын орон тоог цөөл. Жич: Өглөө эрт автобусанд суудаг 10 оюутны 5 нь Цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид байна. Төрийн бүх үйлчилгээ цахимжсан, бүх гудамж, талбай камержсан, хүний оролцоо багассан.
Зочин · 2022/04/27
Хүүхдүүдтэй барьцдаг мэнгэтэн чи өөрөө зай тавь
erd · 2022/04/27
ene sda hezee uhej ard tumniig bayarluulah bol.ALTAN avgainhaa araas udahgui yavah bgaa
dagii · 2022/04/27
hutslaa l bn shuu! zasag turiin chin tolgoi zanhaij bgaa bolhoos huuhdiin surguuli ,tsetserleg baiguulaad bagsh ,tseverlegchiin oron too nemegdehiig zanhaih gedgui harin ajliin bair nemegdej bn gedeg ym , tanii huuhduud gadaadad bdag bl ta yaj ene zovlog medeh ve! argagui ymdaa.