Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дааж байгаа хугацаа тавдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно
2022/05/10
Коронавируст халдварын буюу цар тахлын хүндрэлтэй үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оныг дуустал төрөөс дааж, иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлж байв.
Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн зөвхөн цахилгаан хэрэглэсний хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болсон юм. Энэ хугацаа дуусах гэж байна. Өөрөөр хэлбэл ирэх зургаадугаар сараас цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхгүй гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар гэр хороололд амьдардаг айл өрхийн 350 кВт.цаг хүртэл, орон сууцныхыг 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлж байгаа юм.
харам · 2022/05/10
Хуучин төлж байсан цахилгааны төлбөрөө л төлөөд явж байгаа шд. Цахилгааны хөнгөлөлтийг хэнд өгөөд байгаа юм бол оо