АН-ын тамганы маргаан шийдэгдсэн гэв
2022/06/07
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Ардчилсан намын Тамганы маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.
Тус хурлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэдгийг баталж, Ц.Тувааныг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд болох мөн түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус хүчингүй болохыг шүүх тогтоолоо хэмээн АН-аас мэдээлэв.