Газрын цахим дуудлага худалдаанд гурван байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 776.5 сая төгрөг төвлөрүүлнэ
2022/06/09
Улаанбаатар хотод газрын цахим дуудлага худалдааг 2022 оны зургаадугаар сарын 8-нд 18 байршилд зохион байгууллаа.
Эдгээр 18 байршлаас долоон байршилд 20 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах гурван байршилд ялагч тодорчээ. Үүнд:
Мод үржүүлгийн газрын зориулалтаар
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим, 1 га /#2022-10872/ Үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд, 1.5 га /#2022-10876 / Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
- Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн гэр хорооллын зүүн урд талд, 0.1 га /#2022-10882/
Харин дөрвөн байршилд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 9.11-т заасны дагуу нэг оролцогчтой тул хүчингүй болж, нийслэлийн төсөвт 776.5 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо