46 мандат дээр санал хураалт явагдаж нийт 33 тойрог дээр МАН ялжээ
2022/06/20
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 41 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль боллоо.
Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигчид өрсөлдсөн бөгөөд гурван тойрог дээр санал хураалт хойшлогдож 49 мандатын төлөө санал хураалт болсон байна. Нийт нэр дэвшигчдийн 49 нь Монгол Ардын Намаас, 37 нь Ардчилсан намаас, 8 нь бие даан нэр дэвшигч байгаа бөгөөд улс даяар нэгэн зэрэг, аймаг, нийслэлийн 60 хэсэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн, дахин сонгууль боллоо.
Урьдчилсан байдлаар санал хураалтын дүн гарчээ. Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль шүүхийн маргааны улмаас хойшилсон байна. Дорноговь, Сэлэнгэ, Хэнтийн аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН дангаараа ялалт байгуулжээ. Сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 46 мандат дээр санал хураалт явагдаж нийт 33 тойрог дээр МАН ялсан байна. Ийнхүү Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуульд ман үнэмлэхүй ялалт байгууллаа.
Зочин · 2022/06/20
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог дээд танхимаас ёрөнхийлөгч, шүүгч, прокурор ёрөнхий сайдыг томилдог болчихвол бидэнд тохирно улс хөгжинө
Зочин · 2022/06/20
ЯМАР ЮМНЫ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙХАВ ДЭЭ