Ц.Дэмбэрэл: Монголын боловсрол тогтолцооны талаасаа чанаргүй
2022/09/09
Боловсролын тогтолцооны чанар
Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
Манайхан боловсролыг өнгөцхөнөөр, энгэртээ зүүдэг тэмдэг төдийхнөөр бодож, түүнд тэгж хандах юм аа. Ямар ч гэсэн нэг.дипломтой болоод авъя ч гэх шиг?
Бид боловсролыг хэлбэрдсээр өдий хүрсэн. Боловсрол гэдэгт хэдэн мэдээ цээжлэхийг ойлгодог. Үүнд манай өнөөгийн боловсролын тогтолцоо бүхэлдээ үйлчилж, зохицож буй. Хүмүүс үүндээ бүр дасал болчихсон. Нийгмийн сэтгэлгээний энэ том хоцрогдол дээр чанаргүй сургалт бүхий дээд сургуулиуд амжилттай тоглож байна. Гэтэл орчин үед боловсрол нь БОДИТ ЧАДВАР руу эргэсэн. Үүнийг монгол төр одоо болтол ойлгоогүйгээр үл барам харин ч боловсролыг хэлбэрдэж байгаа буруу жишгийг өөгшүүлдэг. Төр араас нь өөгшүүлээд байхаар хүмүүс яалаа гэж хуучнаасаа салах билээ. Хувь хүнд өөрт нь ашигтай байгаа юм чинь. Манай энэ төрд маш их асуудал байна аа.
Та нэг жишээ хэл дээ?
Боловсролыг ямар нэгэн диплом, зэрэг, цол, шагналаар илэрхийлж байсан тэр цаг ард үлдлээ. Эдүгээ боловсролыг тухайн хүний бодит чадамж ямархуу байгаатай шууд холбодог болов. Юуны өмнө боловсрол чинь өсөх хэрээр таны ажил эрхлэх боломж нэмэгдэж, орлого өсөж байх ёстой. Хэрвээ ийм биш бол таны боловсрол болохгүй болсон, буурсан, хоцорсон, хуурмаг байсан гэсэн үг. Бакалавр, магистр. доктор, академич нь нэр төдий үгс юм. Эдгээр үгс бодит чадвараас холдох аваас утга чанараа гээнэ. Гэтэл Монголд боловсролыг энэ мэт зохиомол үгстэй холбож өдий хүрлээ. Одоо яаралтай засах ёстой. Зүйрлэвээс та доктор, профессор, академич бөгөөд сарын цалин 1 сая, харин таны найз А гуай мөнгөн аяга хийгээд сард 5 сая төгрөг олдог бол А-ын бодит чадвар таныхаас 5 дахин их байх тул боловсролын хувьд мөн тийм ялгаатай гэж үзнэ. Таны боловсрол найз А-ын чинь боловсролоос 5 дахин доогуур аж. Орчин үед өндөр боловсрол-өндөр орлого, бага боловсрол-бага цалин гэж үзнэ. Тийм ч болчихоод байна.
Үүнийг манай ахмад эрдэмтэд юу гэх бол?
Манай ахмад сэхээтний дотор шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой бол жинхэнэ эрдэмтэн бөгөөд тэр хүн хамгийн дээд нь гэх хазгай ойлголт хэвээрээ байна. Ийм хазгай юмыг төрөөс албан ёсоор дэмжиж, тэтгэж, санхүүжүүлдэг нь бүр ч хорлонтой. Үүнийг ил тод хэлэх хэцүү. Учир нь манайхан юу хэлэв, түүний цаад учир нь юу бол гэж боддоггүй, асуудлын гүн рүү нь өнгийж хардаггүй. Харин хэн бичив, хэн хэлэв гээд буруутан хайгаад эхэлдэг. Асуудлын гол нь хэн бичсэндээ бус, юуг бичсэнд л баймаар. Эндээс бас нэг дүгнэлт хийж болно. Тэр нь манай боловсролын өнгөрсөн үеийн бүтээгдэхүүн болох өнөөгийн сэхээтнүүд, эрдэмтэд маань асуудалд ерөөсөө ихэд өнгөц хөнгөн ханддаг, хийсвэр, дээрээс үг, дохио хардаг, тийм нэг мануухай маягт ихэд дасжээ. Энэ яав ч сайн биш.
Монгол улсын боловсролын тогтолцоо хэр чанартай байгаа бол?
Боловсролын чанар, боловсролын тогтолцооны чанар гэх нь зарчмын ялгаатай гэдгийг дахин сануулъя. Боловсролыг тогтолцооны утгаар чанартай болгоно гэх нь түүнийг ардчилал зах зээлийн горимд нийцсэн жам ёсны буюу зүй ёсны ИНСТИТУЦИ болгоход оршино. Монголчууд Хүмүүнлэг Иргэний Ардчилсан нийгэм байгуулахыг зорьж буй тул эхлээд боловсролынхоо тогтолцоог зүй ёсных нь дагуу, ЖАМ ёсны бүтэцтэй ЗӨВ болгох ёстой. Манай боловсролын тогтолцоо жам ёсны биш буюу зүй ёсны бус байгаа юм. Зүй бус тогтолцоо зүй бус үр дүн өгнө, ёс бус т-хүнийг төлөвшүүлнэ. Монголын маань өнөөгийн байдал төрх бол ёс бус, зүй бус боловсролын үр дүн. Дүгнэлт: Манай боловсрол инстүүц талаасаа ЗҮЙ ЁСНЫ БУС байна. Иймд Монголын боловсрол тогтолцооны талаасаа ЧАНАРГҮЙ юм.
Тогтолцоо нь чанаргүй бол ажил ахихуу?
Жам ёсны бус, зүй бус инстүүц бүхий боловсролоос сайн үр дүн хүлээгээд хэрэггүй Зүй бус боловсролыг зүй ёсны болгох л хамгаас чухал. Хэрвээ тогтолцоогоо жам ёсны болгочихвол бусад ажлыг хийхэд амар болно. Ерөөсөө аливаа ажлыг жамынх нь дагуу хийвэл ихэд хялбар байдаг. Өөрөө л бүтээд байх хуультай. Үүнийг л ЖАМ гээд байгаа юм. Монголын боловсрол орчлонгийн жамыг сөрж биш дагаж байж л өндийнө. Сөрж, сөргөж ажилласаар байгаад сүүлд нь бид бүгдээрээ эцэж ядраад сөхрөн уналаа. Өнгөрсөн 30 жилд бид ажиллаагүй биш, харин ч их ажилласан.Гэтэл ҮР ДҮН хаана байнав? Өөдтэй ганц ажил эхлүүлэх гэхээр л тогтолцоо нь өөрөө эсэргүүцээд огтоосоо болохгүй байгаа юм. Заримдаа бүр эсрэг үр дүнд хүрдэг.Зүй бус инстүүцтэй, ЗҮЙ БУС БОЛОВСРОЛ-ын гай энэ. Үүнийг БШУЯ-ны ажил хийх оролддог зарим түшмэл мэддэг шиг билээ.
Энэ талаар тодруулна уу?
БШУЯ-ныхан хаанаас ч юм хэрэг болж магад гэсэн хэд гурван санаа оноо олоод ирдэг. Тэгээд түүнийгээ боловсролдоо оруулах гээд оролддог. Жишээ нь: Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн Боловсролын Мастер Төлөвлөгөө хийлээ. Тэгээд үр дүн бага. Зүй бус инстцүүц нь маш хөшүүн бөгөөд зөвхөн орой дээрээс ирэх даалгаврыг л хүлээж байдаг. Тэр даалгавар нь уг зүй бус тогтолцоогоо л хамгаалахуйц, улам зүй бус болгохуйц байж гэмээ нь хүлээн зөвшөөрөгддөг. Тийм ч байсан, одоо ч тийм хэвээрээ. Зүй бус боловсролын тогтолцоо нь ерөөсөө төгөлдөржин сайжрахыг мэддэггүй юм. Хамаг гай нь тэрээр зүй бус боловсролтой, зөв бус хүнийг буй болгодогт оршино. БШУЯ-аас ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД гэх хөтөлбөрийг 2012-2016 онд яръсан. Тэр чинь манай боловсрол зөв бус, монгол бус хүнийг төлөвшүүлээд байгааг БШУЯ өөрөө хүлээн зөвшөөрч, харцу арга хэмжээ авах гэсэн оролдлого. Одоо энэ ажил ТАГ.
Манай боловсрол тэгээд бүх шатандаа зүй бус инстүүцтэй байгаа хэрэг үү?
Арай ч тийм биш. Бага боловсрол ерөнхий нуруугаараа арай дөнгүүр нь. Одоо бага боловсролоо ОЮУНЫ ХӨГЖИЛ-өөр дэмжчихвэл бараг өндийчих байх. Харин дунд боловсрол инстүүцийн зөв бүтцэд ороогүй байна.
Уг нь бага боловсролын дараа залгадаг дунд боловсрол нь 2-3 хувилбарт сургалттай байх юм уу эсвэл 3 түвшинтэй байх ёстой. Математикаар жишээлье. Математикийн хичээлийг дунд ангиас нь эхлээд энгийн хэрэглээний, бүтээлч инженерийн, цэвэр академик гэсэн 3 түвшин рүү чиглүүлнэ. Бага боловсролын төгсгөлд бүх сурагчаа маш сайн үнэлээд, бас өнгөрсөн жилүүдийн сургалтын голчийг нь харгалзаад оюуны чадамжаар нь 3 ангилна. Ойролцоогоор 5:4:1 гэхэрхүү харьцаагаар байж болох. Нийт 100 сурагч гэвэл 50 нь энгийн хэрэглээний, 40 нь бүтээлч инженерийн, үлдэх 10 нь хийсвэр математик үзнэ.
Ингэхлээр дунд боловсрол нь 3 түвшин, чигтэй болно. Дунд боловсрол (9-р анги)-ын эцэст дахиад үнэлнэ. Академик чиглэлийн сурагчдаас зарим нь доош орно, нөгөө чиглэлээс зарим нь дээш орно IQ, зүтгэл мэдэх хэрэг. Одоо ахлах сургууль уруу хийсвэр математик, бүтээлч инженерийн 50 сурагчаас 25 нь шилжинэ. Энэ 25 сурагчдад академик түвшний математикийг тун сайн олгоно. Тэдний 10 нь их сургууль уруу, үлдэх 15 нь дээд сургууль уруу очно.
Ахлах сургууль гэдэг нъ X, XI, XII анги уу?
Манайд ахлах сургууль жинхэнэ утгаараа нэг ч байхгүй. 2012-2016 онд БШУЯ-ны удирдлага ганц жишиг ахлах сургууль байгуулна гэж байсан ч амжаагүй. Амжаагүй ч биш юм аа. УИХ дэмжээгүй л байхгүй юу. Харин зарим их сургуулиудын дэргэд багашаархан лицей байдаг. Ахлах сургууль нь ерөнхий боловсролын толгой нь юм. Манай ерөнхий боловсрол толгойгүй өдий хүрлээ. Үүнийг БШУЯ мэдрээд хөдөлгөе гэхээр дээрээс нь УИХ-аас таг дарчихсан. УИХ-д хувийн их сургуулийг төлөөлсөн ланжгарууд сууж байсан. Тэдгээр ланжгаруудыг араас нь МАНАН түшнэ. МАНАН хувийн их дээд сургуулиудаар дамжуулж мөнгө саадаг. МАНАН-гийн эрх ашгийн дэргэд МОНГОЛ-ын эрх ашиг жижигхэн болчихоод хэцүү байв шүү.
100 сурагчаас 25 нь дээд боловсролтой болох нь,.. үлдсэн 75 нь тэгээд дээд боловсролгуй улдэх уу?
Тэр үлдсэн 75 нь бэсрэг коллеж, МСҮТ уруу орно. Хэрвээ тэд коллеж, МСҮТ-дээ А үнэлгээтэй сурвал дээшээ дэвшээд дээд сургуульд орж болно. Ингэхдээ кредитээ тооцуулах тул заавал 4 жил сурах албагүй. Энд үүсдэг гол асуудал бол 6 ба 9-р ангиа төгсөх үед нь шалгах. Энэ шалгалт нь ЕБС өөрөө шалгах биш шүү. Хөндлөнгөөс нь мэргэжлийн байгууллагаас үнэлж шалгахыг хэлэв. Ингэвэл боловсролын гэр бүтэц үүснэ. Гэрийн ханын өндөр нь 9 нэгж, бүх сурагч бүрэн бус дунд боловсролтой болно. Энэ бол гэрийн суурь тэгш өнцөгт юм. Харин дараа нь трапец, тэгээд гурвалжин тооно үүснэ. Ахлах сургууль, МСҮТ, коллеж, дээд сургууль тэгээд үрүйд нь их сургууль байрлана. 100 сурагч маань 50 нь МСҮТ-д, 25 нь коллежид, 15-20 нь дээд сургуульд, 5-10 нь их сургуульд орох.
Таны энэ саналыг дэмжигчид олон уу?
Намайг дунд сургуулийн инстүүцийн бүтэц иймэрхүү, дээшээ цөөрсөн трапец хэлбэртэй байх ёстой гэхээр өмнөх үеийн УИХ-ын гишүүд, БШУЯ, боловсролын эрдэмтэд төдий л дэмжихгүй байгаа юм. Тэд 6 ба 9-р ангийн төгсөлтийг хөндлөнгөөс нь шалгахыг эсэргүүцдэг. Олон юм цухуйна гэдгийг мэдэж байхгүй юу. ЕБС-ын 100 сурагчаас 25 нь дээд боловсролд ирэхээр чанаргүй их, дээд сургуулиуд элсэгчгүй болно. УИХ-ын хэдэн ланжгар гар, БШУЯ-ны зарим дарга, боловсролын эрдэмтэд маань ямар нэг хэмжээгээр аль нэг хувийн их сургуультай холбоотой (голдуу үүсгэн байгуулагчид нь) байсан. Тэдгээр их сургуулиуд элсэгчгүй болохоор юу болох вэ? Ойлгомжтой.
Одоо тэгээд дээд боловсролоо яаж засах юм бэ?
Улам л дордоод байна шуу дээ?
Дээд боловсролын суурь болох ЕБС-ын бүтэц хазгай байгаа нь илт. Хазгай суурин дээр баригдсан дээд боловсрол хазгай болох нь мэдээж. Манай дээдэс төрийн өмчийн хэдэн гайгүй их сургуулиа л оролдох бололтой. Тэднийгээ нэгтгэнэ ч гэх шиг мэргэжлийн давхардлыг нь арилгана ч гэх шиг, ийш тийш нүүлгэнэ гэв үү? Суурь нь хазгай байгаа барилгын цонх дээврийг засаад өөдтэй үр дүн гарахгүй дээ...
Зүй нь дунд сургуулиа миний дээр хэлсэнчлэн инстүүцийн зөв бүтэц (гэр шиг )-тэй болгочихвол аяндаа элсэгчийн тоо нь 100 биш, 25 болчихоор дээд боловсролын ажил өөрөө ая эвээ олоод цэгцэрчихнэ л дээ. Тэгвэл судалгааны их сургууль ч гэсэн зохистой байрлалаа олчихно. Тэгмэгц нь МУИС тэргүүтэй үлдсэн их сургуулиа додомдоод байхад учир бий.
Иймэрхүү бүтэц чинъ аль 1990 оноос өмнө манайд ТМС, Техникум, дээ: сургууль, их сургууль гээд байсан санагдана?
Бид ЗӨВ юмаа хүртэл нураачихлаа л даа. 1960-аад оны сүүлчээр зөвлөлтийнхөө бидний энэ коммунист тогтолцоо цаанаасаа нэг л явуургүй юм байна гэдгийт мэдсэн шиг билээ. Тэгээд барууны зүй ёсны тогтолцооноос боломжоор нь хуулах гэж оролдсон, бага сага амжилт олсон. Үйлдвэрүүдийг аж ахуйн тооцоонд оруулах боловсролыг өмнө хэлсэнчлэн ялгавартай шаталсан гэр бүтцэд шилжүүлж конкурсдэх гэхчлэн. Монголд тэдгээрийг хуулсан. Бас ч гэж ахиц дэвшил байсан 1990 онд л САЙТАР БОДОХ ёстой байж. Одоо байдал бүр дордчихоод байнг Бодлогогүй, хий хоосон сэтгэлийн хөөрлөөр хийсэн ямар ч ажил ингэж нурдаг Одоо л дахиж алдахгүй байх ёстой.
Мэдлэг боловсролын талаар юм хийж · 2022/09/11
Монголд мэдлэг боловсролын талаар нухаж, юм хийж байгаа ганц хүн дээ.
Зочин · 2022/09/10
Боловсоролын салбар бизнесийн замд ороод удлаа нэг үеэ бодоход жахаан засарч л байна чухамдаа 3/1 сурах боломжгүй төрсөн байдаг гэтэл төлбөрөө төлөөд диплом авсаар л байна зах зээлийн жамаараа энэ алдаа засарна гэхдээ удаан байна харуул манаач болох хүнд заавал дээд боловсорол хэрэгтэй юу