Сайд нар зөвлөхөөсөө, Засаг дарга нар орлогчоосоо салж чадах уу
2014/06/03
Засгийн газрын тавдугаар сарын 10-ны өдрийн 147 тоот тогтоолоор төсвийн хэмнэлтийн горимд шилжих арга хэмжээнүүдийг тодотгосон. Тогтоолд 20 гаруй төрлөөр төсвийн хэмнэлт гаргах талаар дурджээ. Чиг үүргийн давхардал арилгах, илүү орон тоог цөөлөх гэсэн хэсэг яахын аргагүй анхаарал татна. Үүнд ойролцоо үйл ажиллагаа явуулдаг төсөвт байгууллагуудыг нэгтгэж, удирдлагын зардлыг багасгах гэжээ. Олон даргад илүү зардал гаргаж байснаасаа татгалзаж танаж эхлэх нь гэсэн үг. 148 мянга 781 байсан төрийн албан хаагчийн тоо гурван жилийн өмнөхөөс даруй 30 гаруй мянгаар нэмэгдсэн байдаг. Төрийн албан хаагч өдгөө 180 мянга 150 байгаа аж. Тэгэхээр жилд 10 орчим мянган хүн төрийн албан хаагч болсон байж таарах нь. Энэ бол УИХ дахь МАН-ын бүлгээс өгсөн мэдээлэл.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст мэдээлснээр 2011 онд 161 мянга 612 байсан төрийн албан хаагчдын тоо 2013 оны байдлаар 169 мянга 449 болжээ.
Гурван жилийн дотор 7836-гаар төрийн албан хаагч нэмэгдсэн байх нь. Жил гаруйн өмнө Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо манай сонинд өгсөн ярилцлагадаа “2013 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар манай улсад 162 мянга 769 төрийн албан хаагч бий. Өнгөрсөн оныхтой харьцуулахад мянга гаруй хүнээр нэмэгдсэн гэж байсан. За ямар ч байсан төрийн албан хаагчийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр иржээ. Гэхдээ тэдний хэчнээн нь дарга, удирдах албан тушаалтан бэ. Өдий болтол төсвийн мөнгөөр цалинжуулж, хангамж өгч, дураар нь дургиулж байсан эрхмүүдийг эрхлүүлэхээ болино гэж ойлгож байгаа. Сөрөх гэж сөрдөг МАН-ынхны хэлснээс статистик тоо баримт нь 20 гаруй мянгаар зөрөөд байгаа болохоор хэн нь чухам үнэн мэдээлэл дэлгээд буйг мэдэхэд хүндрэлтэй. Төрийн сүлдэнд тангараг өргөсөн Төрийн албаны зөвлөлийнхөнд итгэх нь арай бодит үнэнд ойртох болов уу.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Су.Батболд “Өмнө нь 11 яаманд 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар тэлсэн. Тэр дотроо зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын /яам, агентлаг/ орон тоог 2013 онд гэхэд л 767-гоор нэмжээ. Эдгээр нэмэгдлийн дотор “хурган дарга” буюу газар, хэлтэс, нэгжийн дарга нарын тоо дийлэнх хувийг эзэлж байна” гэсэн.
2008-2012 оны Засгийн газрын яамдад нийт 102 газар, хэлтэс гэсэн нэгжтэй ажиллаж байсан бол Шинэчлэлийн Засгийн газар үүнийг 183 болгосон гэж байгаа. Эдгээрийн олонхи нь зөвхөн яамдын дарга нар гэв. Тодруулбал, нийслэлд 23, аймгуудад 112 улс төрийн албан хаагч буюу зөвлөх, орлогч 2012 оноос хойш бий болжээ. Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад 702, аймгуудын төрийн захиргааны байгууллагуудад 750 орон тоогоор хүн нэмж авсан байгаа аж.
Хэмнэлтийн горимд шилжин ажиллахад анхнаасаа илүүц орон тоо байсан хэд хэдэн албан тушаалыг үгүй хийхээр шийдсэн. Тухайлбал, бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоо цомхотголд орно. Орлогч, зөвлөхийн албан тушаал зөвхөн энэ засгийн үед гараад ирчихсэн зүйл бас биш. Ялангуяа нийслэл, дүүрэгт Засаг даргын орлогчийн тоо нэгээс илүү бараг 3-4 болж өргөжсөн. Орлогч нар хүртэл зөвлөхтэй болж тэлсэн байх юм. Тэр олон агентлагийг бүгдийг дурдахад зай талбай хүрэлцэхгүй. Яамдын хувьд сайд нарт өмнө нь зөвлөх байсан. Бас л сонины маань нэг өдөргэнэт оруулаад ирсэн албан тушаал биш. Сайд нараас мэдээж хамгийн олон нь Ерөнхий сайд. Салбарын сайд нар гэхэд дунджаар орон тооны хоёр зөвлөхтэй юм байна. Уул уурхайн сайд хоёр, Хуульзүйн сайд нэг, Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайд нэг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хоёр, Боловсрол, шинжлэх ухааны сайд хоёр, Гадаад харилцааны сайд гурав, Эрүүл мэндийн сайд гурав, Барилга, хот байгуулалтын сайд нэг, Зам, тээврийн сайд нэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нэг орон тооны зөвлөхтэй аж. Орон тоог цөөлнө гэхээр гурав болон хоёр зөвлөхөө нэг болгож цөөлөх нь бололтой. Харин ганц зөвлөхтэй сайдыг яаж төсөв хэмнэ гэх нь тодорхойгүй. Нэгэнт хэмнэлт гаргана гэж байгаа бол Ерөнхий сайд, Засаг дарга нараас эхэлж, орон тооны цомхтголоо хийж, уриалах нь зүйтэй мэт.
Мэдээж орон тооны тодотголтой зөвлөхүүдийг төрийн албанаас цалинждаггүй гэж бодвол шүү.
Гэхдээ ингэж өөрчлөхийн тулд хууль эрхзүйн тодорхой өөрчлөлт шаардлагатай юм байна. Төсвөөс цалин авдаг албан хаагчдынхаа тооны дээд хязгаар, бууруулах хэмжээг УИХ-аас, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоодог байхаар эрхзүйн зохицуулалт хийхийг тогтоолд тусгасан. Одоогоор ямар нэгэн хуулийн болон тогтоолын төсөл УИХ-д Засгийн газраас оруулж ирээгүй. Яам, агентлагууд орон тоог хэрхэн танаж, цөөлөх боломжтойгоо судлаад нэгтгэсэн мэдээ хараахан өгч дуусгаагүй аж. Тиймээс хэн нэгний татаас, ар өврийн хаалгаар төрийн албанд ажилд орсон илүүдэл хүмүүс хэзээ мөдгүй тойрохоо зуруулах нь.
Төсөв ерөнхийлөн захирагч нарт шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх зэргээр цалингийн зардлыг хэмнэх үүрэг болгожээ. Хэрэв орон тоог оновчтойгоор цөөлж, төсөв хэмнэж чадах юм бол тэрхүү цалингийн зардлыг бусад албан хаагчдад үр дүнгийн нэмэгдэл, урамшуулалд зарцуулах эрх өгөх гэнэ.
Хувийн хэвшлийнхэн шат шатандаа цомхотгол хийж байгаа тухай мэдээлэлтэй зэрэгцээд төрийн албанд орон тооны цомхотгол хийлээ гэхэд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Ажилтай орлоготой монгол хүн” хэсэг нь биелэхэд их л хүндрэл гарах нь бололтой.
MBT fitness s***s · 2014/07/15
mbt s***s uk outlet Сайд нар зөвлөхөөсөө, Засаг дарга нар орлогчоосоо салж чадах ууMBT fitness s***s http://www.inteletik.com/***-to-match-clothes-when-wearing-mbt-s***s.html
Төрийн орон тоо · 2014/06/17
Үнэхээр төрийн бүтэц данхайж байна Баян**********р аймгийн засаг дарга нэг орлогч 2 зөвлөхтэй гээд боддоо өөрөө юу ч мэдэхгүй орон нутгийн хувийн сургууль эчнээгээр төгссөн гэсэн нэрнээс өөр ямар ч боловсролгүй, хоёр зөвлөх нь ХААИС гэх мэт сургууль төгссөн бас л боловсрол туршлага дутмаг хоёр залуу байх юм. нэг зөвлөх нь Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга хүн давхар энэ албан ту******л хашдаг байх жишээтэй төрийн удирдлагад Баян**********р аймаг Ардчилсан өөрийн бодлого тэр дундаа залуучуудын бодлого илүү нөлөөж байгаа Бидний нүдээр хархад Ардчилсан намд насаараа зүтгэсэн ахмад гишүүн боловсролтой хүмүүс ажилгүй лааз өшиглөсөн хэвээрээ л байх юм Засаг даргын бас нэг зөвлөх нь ардчилсан нам засаг авсаны дараа Хот тохижилтын даргаар бялуу хүртсэн залуу өтч хөрөнгө шамшигдуулсан хэргээр ажлаасаа халагдангуут Засаг даргын зөвлөх болсон түмний ****** инээдл хүргэсэн Эндээс хархад Баян**********р аймгийн засаг дарга ямар нимгэн боловсролтой хүн байгаа нь илхэн харагддаг
Зочин · 2014/06/04
Аймгийн засаг ахлах туслах зөвлөх орлогчтой, сумын засаг дарга нар орлогч даргатай,,, тэр засаг дарга нарямар хүмүүс вэ