Осол гаргасан М нь ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийн охин биш
2022/10/18
Энэ сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд зам тээврийн ноцтой осол гарч, олон машин мөргөлдсөн уг ослын дүрс бичлэг сошиал орчинд тархаж, олон нийтийг цочирдуулснаар энэ осол хүн бүрийн анхаарлын төвд ороод байна.
Тодруулбал, Toyota Land Cruser авто машины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь Toyota Prius, Harrier, Nissan Qashqai маркийн гэх мэт найман автомашиныг мөргөж, явган зорчигч 12 настай эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээсэн билээ. Хохирогч хоёр хүүхдийн нэгнийх нь хөл хугарсан бөгөөд одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.
Тэгвэл М буюу Маралмаа гэх эмэгтэй нь ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийн охин гэх мэдээлэл сошиал орчинд тараад байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Чингис гэдэг овогтой нь үнэн. Гэхдээ ЦЕГ-ын дарга асан Р.Чингис биш. Өөр хүн байсан" гэх хариулт өглөө.