165 ялгаатай цалингийн системийг 20 болгоно
2022/10/25
Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшуулалд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Улсын хэмжээнд:
- Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож байна.
- Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгоно. Одоогоор 5-10, 10-15 жилээр энэхүү нэмэгдлээ авдаг. Энэ өөрчлөлтийг хийснээр жил ажиллавал нэг хувь, хоёр жил ажиллавал хоёр, гурван жил ажиллавал гурван хувь гэх мэт тооцох аж.
- Төрийн болон байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн төрийн үйлчилгээний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байна.
Нэмэлтээр орон нутагт хэрэгжих:
- Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80 хувийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой.
Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдах юм.
Эх сурвалж: www.polit.mn
Zovhin · 2022/10/25
Ankh orson humuus 680 k 2 huvaaj avdag yum shig ee. Tegeed husghin garuud ni yu ch hiihgui zaluu huuheduur zalhaatal yumaa hiilgeed l tegsen tsalingaa avaad hetsyy yum shig bn lee toriin baiguullaga