Ц.Анандбазар: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэгийн үлгэр боллоо
2022/10/25
Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох ажлын байрны бэлгийн дарамтны гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бид мэдээлсэн.
Энэ талаар төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тайлбар хийв. Тэрбээр "Их эрт хэрэгсэхгүй болох хэрэг шүү дээ. Хэрэг юу байх вэ энэ бол олон хүний оролцоотой, олон тэрбумын захиалгатай гүтгэлэг байсан. Та бүхэн ч итгэж байсан, Монголын ард түмэн ч итгэж байсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэгийн үлгэр боллоо.
Хүн гүтгэнэ гэдэг хамгийн том нүгэл байдаг. Болж өгвөл сэтгүүлчид та бүхэн үнэн мөнд тулгуурлаж, аливаа зүйл бичиж байхгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байна.
Би хоёр удаа тайлбар өгсөн. Цагдаад ч тэр, прокурорт ч тэр хэрэгсэхгүй болох нь тодорхой байсан. Улс төржилтөөс болж хууль хяналтынхан удаашруулсан юм билээ. хуурамч шатахууныг байхгүй болгож, Монголын ард түмний машиныг аварсны үр дүнд над дээр ирсэн шүү дээ. Итгэлээ алдаагүй Булганы сонгогчиддоо баярлалаа. Хохирогч гээд нэрлээд байгаа хүн шүүхээр ял авсан. Хоёр жилийн тэнсэн, торгуулийн ял авсан гэж сонссон" гэв.
Зочин · 2022/10/25
Адгийн муу хүчиндэгч хүний сүг чи муугаа үзэж үхнээ. Энэ мууг ялгүй болгосон шүүгч прокурорууд ч сайнаа үзэхгүй дээ.