Б.Наранбаатар, Э.Энхтөгс, Ж.Энхжаргалан нарыг мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдуулж шалгаж байгаа нь үнэн
2022/10/27
Хан-Уул дүүргийн нэр бүхий хотны байранд МУГТ Б.Наранбаатар, С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс болон иргэн Ж.Энхжаргалан нарын долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсныг Цагдаагийн байгууллагаас илрүүлж, тэднээс мансууруулах төрлийн бодис хураан авсан гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, дээрх иргэдтэй холбоотой хэргийг шалгаж байгаа нь үнэн гэдгийг батлав.
Мөн "Тухайн газраас хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйлийг шинжилгээнд хүргүүлсэн бөгөөд хариу нь гараагүй байгаа" тухай хэллээ.